Э.Төрмандах “Тайжийн хурд”-ыг магтан дууллаа

Э.Төрмандах “Тайжийн хурд”-ыг магтан дууллаа

Дуучин Э.Төрмандах “Тайжийн хурд” хэмээн монгол адууг магтан дуулсан шинэ уран бүтээлээ клипжүүлжээ.

“Тайжийн хурд” дууны үгийг яруу найрагч М.Ганбаатар бичиж, аяыг нь Б.Ганболд зохиосон бөгөөд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 90 жилийн ойд зориулж энэхүү бүтээл олны хүртээл болж байна.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сум нь Монголын 13 угшлын адууны хоёр том төлөөлөгч болох Галсанбанди, Дэндэв тайжийн гэсэн хоёр угшлын адуутай. Энэхүү адуунууд нь гайхалтай хурдалдаг хэмээн нутгийнхан нь ярьдаг юм билээ.  Тиймээс дуучин Э.Төрмандах “Тайжийн хурд” дууныхаа клипт нутаг усандаа алдартай уяачдыг урин, хурдан хүлгийн талаарх хууч яриаг өрнүүлсэн нь сонсогчдын таашаалд хүрч чаджээ.

“Сайхан”, “Аархал”, “Энх улирал” зэрэг хит дуугаараа олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандах ийнхүү дахин шинэхэн уран бүтээлээ дэлгэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих