Адармаатай хавар, синдромтой улс төрчид
Сонгууль болдогоороо болж нэг нь сонгогддог жамтай. Гагцхvv ард тvмэнд амласан амлалт дараа нь ажил хэрэг болно гэдэг монголд vлгэр болсоор удсан. Сонгууль ойртож хаврын хавсаргатай зэрэгцэн амлалтаа биелvvлэх гэж МАНАН улайрах болов
. Адармаатай хаврын єнгийг синдромтой улс тєрчид улам хєглєх нь байна. 2008 оны сонгуулийн дараагаас эвцэлдсэн МАНАН ойрдоо дотроо хєлєє жийлцэж суугаа аж. Хоёр намын гишvvд єєр хоорондоо ширvvн vг шидэлцэж, бие, бие рvvгээ хяламхийх болжээ. Єнєєх саймшрал хаачив аа.
Хамтарсан Засгийн газар гээчийг байгуулагдахад хоёр нам одоо л зєв голдиролд орлоо хэмээж байсан. Гэвч цаг хугацаа бvхнийг харуулдаг жам ёсоороо тэдний юу хийснийг харуулж байна. Тэд Оюутолгойн гэрээг хийсэн. Таван толгойн хувьцааг гаргалаа. Иргэн бvрт 1.5 сая амласан ч бодит байдал дээр 21 мянган тєгрєг єгч торгоов. Vнэн хэрэгтээ тэд амласан амлалтаа дампууруулах нь тэр.
Нєгєєтэйгvvр хоёр нам эвлэлдсэн нь улс тєрийн хувьд сайн хэрэгч /Долоон сарын нэгэн, vндсэн хуулийн єєрчлєлт гэх мэт/ эрх баригч хариуцлагаас мултрах гэсэн оролдлого байв. Vнэндээ эрх баригч стандарт бус Засгийн газар байгуулсан МАХН/ МАН євєртєє оруулсан АН-ынхныгаа сонгууль дєхєнгvvт хєєж эхлэв.
Уг нь эрх авч олонхи болсон улс тєрийн нам дангаараа Засгийн газар байгуулдаг буюу аль нэгэн улс тєрийн хvчинтэй эвсдэггvй. Гэтэл Mонголд vнэмлэхvй олонхи болсон МАХН /МАН/ Засгийн газрын суудлаасаа сєрєг хvчиндээ таллаж єгсєн нь орчин цагийн улс тєрд гараагvй vзэгдэл байлаа. Бvр сонирхолтой нь эрх баригч намын гишvvд дангаараа Засгийн газар байгуулах хvсэлт тавьж байсан ч удирдлага нь зєвшєєрєєгvй. Энэ байдлаас vзэхэд МАН нэгдмэл улс тєрийн хvчин мєн vv гэхэд эргэлзээ тєрvvлэхээр байв.
Улс тєрийн нам нь нэгдvгээрт vзлээрээ, хоёрдугаарт улс орныг хєгжvvлэх байдлаараа, гуравдугаарт vндэсний хэмжээний зохион байгуулах бvтцээрээ, дєрєвдvгээрт засгийн эрхийн тєлєє тэмцэх чадвараараа байдаг” хэмээн М.Энхсайхан “Орчин цагийн улс тєрийн нам” гэдэг номондоо тэмдэглэсэн байх юм.
Гэтэл энэ чанар тєрийн эрхийг барьж буй АН, МАН-д байна уу. Энэ хоёр улс тєрийн хvчнээс Засгийн эрхийн тєлєєх тэмцэх тэмцэл нь л илvvтэй vнэртдэг. Vнэндээ эрх баригч намуудын явуулж буй vйл ажиллагаа нь олон тvмний санаанд нийцэхгvй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж болохоор байна.
Єнєєдєр хvмvvс орон байртай болохыг хvсч буй ч газрын асуудал нь шийдэгдэхгvй байна. Тvvнчлэн хvн бvр ажилтай болохыг хvсч буй ч гол хєшvvрэг болох аж ахуйн нэгжvvдийн эдийн засгийн эрх чєлєєг хумих болсон. Тухайлбал дэлгvvр эрхлэх хvмvvс зєвшєєрєл авахын тулд 10 сая тєгрєг тєлєхєєр болов.
Vнэндээ улс тєрчид жижиг аж ахуйн нэгжvvдийг хавчиж ард тvмний амьдралыг ороо бусгаа болголоо. Дотоодод байгаа ажилгvйчvvдийг ажлаар хангахын оронд БНСУ-д ажилд зуучлах, гадны ажилчдын ажлын байрны татварыг хєнгєлєх зэрэг явуургvй алхамуудыг хийж буй нь vнэхээр сонин.
Vнэн хэрэгтээ энэ улс тєрчид ард тvмний тєлєє гэхээсээ илvvтэйгээр єєрт ашигтай хувилбаруудыг зvтгvvлж Засгийн газраараа баталгаажуулж байна. Энэ хэдэн жилд улс тєрчид улс эх орныхоо тєлєє зvрх сэтгэлээ цохилуулж, ард тvмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад бvх хvчээ зориулсан бол єдийд манай улсын хєгжил нэлээн урагшилсан байх биз ээ. Ядаж ядуусын тоо цєєрч, энэ нийгэмд бvх хvмvvс ажилтай цалинтай байхсан.
2012 оны сонгууль ойртож дээр, дооргvй хєдєлгєєнд орцгоож байна. Гэсэн хэдий ч “Би ч vvнийг хийсэн” хэмээн баавардах улс тєрчдийн хэнээрхлийг ард тvмэн эрхгvй ялгана биз ээ. Эмэгтэйчvvд хvртэл улс тєрийн аянд мордож пиараа хэрхэн хийх вэ гэдэгтээ зэхэж хаврын шуургийг салхилуулж байна. Сонгууль ойртох тусам синдромтой улс тєрдчийн хийрхэл хєдєлж байна. Энэ хаврьг адармаатай болгох янзтай шvv.
Б.Ариунзаяа
URL: