Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар батлан даалтад гарчээ

406552b787e38a27originalЭрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг батлан даалтад гаргажээ.

Түүний нууц хүү болох Х.Энхбат гэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны өөрийн эзэмшлийн орон сууцнаасаа их хэмжээний сейфтэй мөнгө алдсан гэх мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сард цацагдсан юм.

Дээрх сейфтэй мөнгийг “Н.Хүрэлбаатар хадгалуулсан” гэж Х.Энхбат мэдэгдсэн нь экс сайдыг шалгахад хүргэсэн. Түүнийг Сингапур улсад олон улсын хуралд оролцоод эх орондоо ирэхэд нь цагдаагийнхан зургаадугаар сарын 7-ны өдөр баривчлан хорьсон билээ.

Н.Хүрэлбаатар удаан хугацаанд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож саяхан батлан даалтад гарсан байна.

Хуулийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд сейфэнд хоёр сая 245 мянган юань, 6000 ам.доллар байсан гэдэг. Иймд дээрх их хэмжээний мөнгийг Н.Хүрэлбаатар хуулийн дагуу олсон эсэхийг тогтоохоор ажиллаж буй юм.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих