Ам.долларын ханш буурч байна
Ам.долларын ханш буурч эхэлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1790 төгрөгт хүрээд байсан ам.доллар өнөөдрийн байдлаар 100 төгрөгөөр буурч, “Найман шарга” зах дээр 1683 төгрөгтэй тэнцэж байлаа.
Харин юанийн ханш 279 төгрөг, иенийн ханш 17.20 төгрөгтэй тэнцэж байгаа аж.
Цаашдаа ам.долларын ханш буурна гэдгийг банкны мэргэжилтнүүд хэлж байгаа бөгөөд ам.долларын ханш өссөн нь дотоодын зах зээлд нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байгаа.
Өөрөөр хэлбэл, Монголбанк болон Засгийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах үүднээс форвард хэлцэл хийж байгаа аж.
Тиймээс ам.долларын ханш яаж ч хэлбэлзсэн дотоодод өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх боломжгүй гэнэ.
URL: