Хүндийн өргөлтийн аварга өнөөдөр тодорно
Монголын хүндийн өргөлтийн холбоо жилд 10 гаруй тэмцээн зохион байгуулахаар шийдвэр гаргасан байна.
Тухайлбал, сард нэг удаа улсын хэмжээний тэмцээн, уралдаан зохион байгуулах болсон гэнэ.
Ингэснээр хүндийн өргөлтийн спортыг сонирхох залуус олширч, тив, дэлхийн хэмжээний тамирчид бэлтгэхэд ихээхэн дөхөм болно гэж үзэж байгаа юм байна.
Энэ удаагийн тэмцээнийг “Үнэн анд” ХХК ивээн тэтгэж Хүндийн өргөлтийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа аж.
Тус тэмцээнд хөдөө орон нутаг болон нийслэлийн хүндийн өргөлтийн клубуудын 140 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тамирчид насанд хүрэгчид болон өсвөр үе гэсэн хоёр насны ангилалд, 29 жинд өрсөлдөж байгаа аж.
Тэмцээний насанд хүрэгчид болон өсвөр үеийн тамирчдын ялагчид тодорсон бол өнөөдөр хүнд жингийн тамирчид өрсөлдөж байна.
Шагнал гардуулах ёслол 15:00 цагт Спортын төв ордонд болно.
Г.Мягмарсүх /Нийслэл таймс/
URL: