Дээд амжилтын хийрхэл Орос орныг нөмрөв

3Aleksei Gutsulyak280x500Амь настай дүйцэх алдар нэр
Рекорд тогтоочихоод үхэх – ийм уриатайгаар оросууд олон жилийн турш Оросын рекордын номын албаны байрыг довтолж, Гиннесийн рекордын Номын төлөөлөгчийн газрыг захидлаар булж байна.
Яах гэж? Хэдийдсэн амжилтуудын төлөө мөнгө төлдөггүй байхад.
Хариулт нь тодорхой – алдарших. Яагаад гэвэл өнөөдөр нийгмийн сүлжээний үзэгчдийн үл сонсогдох алга ташилтын дор, дэнлүүний бүдэг гэрэлд бурхан болох нь моод болсон.
Алдрын зүсэмийг эзэмдэхийн тулд хүмүүсийн автагддаг энэ шуналын шинж тэмдэг ямар болох, алдарт хүрэх элдэв үйлдлийн явцад хүмүүс амь насаа хир алддаг болон нөгөө ертөнцөд аялах тасалбар ямар үнэтэй байдаг гэх зэргийн талаар энд өгүүлнэ. 

                                             “Хүний организм ажрахгүй гэдгийг би батлахыг хүсэж байна”

гэж Липецкийн уугуул Димитрий Бутаков олон жилийн турш хэлж ирсэн юм.  Хэлсэн үгсээ тэр салхинд хийсгэдэггүй байв. Хэлсэн бол тэр хийдэг байв.

- тосол (автомашины хөдөлгүүрийг хөргөх шингэн) болон ацетон бол амтлахад тийм ч таатай ундаа биш, гэвч би организм хор хэрэглэсэн ч ажрахгүй, тэр тохиолдолд бид хамгийн аюулт өвчнийг ч даван туулж чадах болно гэдгийг ард түмэнд батлаж үзүүлэх ёстой гэж  химийн шингэний ээлжит ээлжит стаканыг хөнтрөөд Бутаков хэлэв.

42 настай Бутаков хаанаас ийм мэдээлэлтэй болсныг зөвхөн бурхан л мэдэх байх. Гэвч баримт бол баримт. Олон жилийн туршид энэ эр нэгээр зогсохгүй хорт бодис залгисан. Гэсэн хэдий ч амьдарсаар, элдэв өвчин эмгэгийн талаар гомдоллодогүй.

Тэгэхдээ шингэнийг олны нүдэн дээр хэрэглэж ирсэн. Түүний олон тооны дээд амжилтыг телевизийн дурангууд буулгаж, түүний тухай олон сонинд бичиж, видео нэвтрүүлгүүд хийж, гудамжинд ч таньдаг болсон. Липецкийн оршин суугчид ч ер бусын нутаг нэгтнээрээ бахархана.
Гайхалтай алдар цуу түүний толгойг бүр 2000 оноос эрүүлсэн аж. Чухам тэр үед түүний тухай, түүний хоронд автдаггүй хосгүй чанарын тухай орос орон даяар мэдэх болов.

Мэдээллийн хэрэгслээр шуугиулдаг хүний хувьд түүнийг сонирхох нь багасаад ирэхийн алдад тэр дахин ямар нэг ер бусын зүйл сэддэг байв. Нэг удаа тэр гайхширсан олны нүдэн дээр цианистый калийтай хольсон стакан алимный шүүс уучихсан юм. Олныг гайхашруулах дуртай тэрээр уг алхамыг орон нутгийн бизнесмэнтэй маргалдсаны улмаас хийсэн аж. Амь насанд заналхийлсэн энэ алхамынх нь төлөө орон нутгийн бизнесмэн 1000 рубль өгсөн байна.

Он жилүүд өнгөрсөөр л байлаа. Бутаковын алдар нэр ч шавхагдав. Уйтгартай ч болов. Тиймээс цааш явахаар шийдэв. 2004 оны хавар Гиннэсийн дээд амжилтын номонд орохоор шийдэв. Тэр олон тооны гэрчийн нүдэн дээр хагас литрийн лонхтой тосолыг өдрийн турш хөнтрөх ёстой байлаа. Тэгээд цааш нь долоон сарын туршид өдөр бүр 200 грам тосол ч юмуу эсвэл дурын өөр хорт бодисыг өдөрт гурван удаа Липецкийн ресторануудын нэгэнд ууж байх үүрэг өөртөө авав. Ямар ч гэсэн рекорд тогтоох өргөдөлдөө Бутаков тэгж бичсэн байна.

Аз туршсан үзүүлбэрт Бутаков урьдчилан бэлдсэн байна. Рекорд тогтоох үйл ажиллагаа эхлэхийн өмнө 10 хоногийн турш тэр өөрийн бие организмаар дасгалжуулсан байна. Энэ хугацааны туршид тэр аажмаар, гэхдээ баттайгаар тэр өөрийн организмыг мөнөөх тосолоор хордуулж байж.

- Хэрэв миний рекорд Гиннесийн номд  бичигдчих аваас дараагийн ээлжинд хортой мөөг идэхээр төлөвлөж байна. Мөн түүнчлэн хортой могойнд хатгуулж, мөнгөн усны уураар амьсгалж, электролит ууж туршина . . . гэх мэтээр сэтгүүлчдэд ярьж байлаа.

Дээд амжилтын Номд зориулсан “үхлийн марафон”-оо тэр өөрийн төрсөн өдөр болох 3 сарын 12нд эхлүүлэхээр товложээ.
Рекорд тогтоох түүний оролдлого эмгэнэлтэйгээр дууссан юм. Төрөлхийн чийрэг түүний элэг тэссэнгүй. Липецкийн ер бусын хүн анхныхаа өдөр үхлийн хэмжээг 5 дахин давах хэмжээний тосол уусан байна. “Бүх хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө!” гэсэн нь түүний амнаас гарсан сүүлчийн хундагын үг байв. Буруу хоолойгоороо залгичихсан ч юмуу, эсвэл амт нь дэндүү бадируун ч байсан уу, ямартай ч тэр , зарим мэдээллээр бол, “даруулж уусан зүйл нь” мань эрийг хөнөөчихөж. Бутаков тосол уусны дараах таагүй амтыг нь дарахын тулд түүнийг ямар нэгэн нэрийг нь ч тогтоогоогүй шингэнээр даруулж уусан байна.
Орой гэхэд болзошгүй рекордын эзэн талийгаач болсон байна. Эмч нар түүний элэг болон бөөрнүүд ажиллагаагүй болсон гэж оношилжээ.
Липецкийн эрийн нэр тэгээд ч гэсэн Гиннесийн рекордын Номын хуудсыг чимэглэсэнгүй..

Липчанин Дмитрий Бутаков скончался при постановке рекорда для Книги Гиннесса.

Липецкийн хор судлаач эмч нарын үгээр Димитрий Бутаков үнэхээр л ер бусын чадвартан байсан нь үнэн байв. Аливаа хор түүнд зөвхөн үйлчлэхгүй байгаад зогсохгүй, бүр бие организмынх нь эд эсэд ч нэвтэрдэггүй байв.
Тодорхой өдөр хүртэл, тогтоогдсончлон.
- Хүүгийн бие муудахад тэр “намайг хор яах ч үгүй” гэсээр ходоодоо угаахаас татгалзсаар байсан. Хэдэн цагийн дараа тэр ухаан алдсан. Тэр үед бид эмч нарт хандсан. Тэгээд Дима эмнэлэгт нас эцэслэсэн гэж Бутаковын ээж Галина Николаевна ярьсан байна.

Шинжилгээ хийхээр задласны дараа эмч нар Бутаков хамгийн ердийн элэгтэй байсан бөгөөд тэр ч бүү хэл тэр элгээ хэд хэдэн удаа эмчлүүлж байж гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэхдээ нууцаар. Түүний элэгний энэ согог хорноос болоогүй гэж бодож байсан тул элгээ эмчлүүлж байсан тухайгаа хүмүүст мэдэгдэхээс айдаг байж. Нэр алдарт дурлах явдал болон өөртөө итгэлтэй байдал эрүүлийг ухааныг нь дарангуйлсан байна.

Удаан хугацааны туршид Интернет дэх Бутаковын хувийн хуудас түүний дагалдагчдын сонирхлыг татсан хэвээр байж. Гэвч түүний дагалдагчдын хэн нь ч бишрэн шүтэгчийнхээ энд хүрч чадсангүй.

Хүний тухай дурсамж, түүнийг хүмүүс санаж байгаа үед, амьд байдаг.
Саяхан Липецкийн чигтэй нөхрийн хуудсыг эзэнгүй удсан шалтгаанаар хаасан байна.

Талийгаачийн шарил дээр ирэх шүтэн бишрэгчид байхгүй бөгөөд түүнийг настай ээж болон эх нэгт эмэгтэй нь л тордож байдаг аж.
                                      “Миний нүд харанхуйлж, хэсэгхэн зуур ухаан балартаж, толгой хоосорсон”
55 настай Василий Бочкарев усанд сэлэгч. Тэр алсын алсад завиар явж, далайн аюулт залхагаас зайлж, усанд ухаан хүртэл алдана – энэ бүгд нь дээд амжилтын номонд орохын тулд л хийгдэж байдаг зүйл.
Гэвч түүний хүсэл мөрөөдөл не бус удаа түүний бие организмын боломжоос хальж байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд Бочкарев зүсэн зүйлийн далайн амьтан буцалсан усан дээр бүтэн хоногоос ч илүү цагийг өнгөрөөсөн ч ялгаагүй л номын хажуугаар “нисээд өнгөрч”.
Түүний дээд амжилтыг бүртгэсэнгүй.

- Нэгдүгээр сард Тайландын Ко Чанг арлыг тойрч марафон сэлэлт хийхээр шийдэв. Ингэснээрээ Гиннесийн болон Оросын рекорд амжилт тогтоохыг зорисон юм: 75 км замыг 35 цагийн туршид зогсолтгүйгээр сэлж туулах. Хэрэв сэлэлтийн үед эрүүл мэндийн талын ямар нэг асуудал гарвал би зогсоно гэж өөрийнхөө хувьд би шийдсэн.  Надад зориулж усан дахь миний хөдөлгөөнийг ажиглуулахаар хоёр жижиг хөлөг онгоц гаргасан юм. Бүр эхнээсээ л салхи, давалгааны эсрэг сэлэх хэрэг гарсан бөгөөд хэдэн цэгийн дараа эдгээр нь бүр ихэссэн. Хоногийн харанхуй үед би дээрээс нь чийдэн тогтоосон масктай сэлж байлаа. Давалгаа, салхинаас болоод ус тунгалаг биш байлаа. Би өөрийнхөө гарыг харахгүй байсан. Зарим үед би гэрлээ унтрааж сэлэх хэрэгтэй болж байсан. Яагаад гэвэл далайн элдэв муухай амьтад гэрэл хараад ёроолоос довтлож байсан. Хэд хэдэн удаа хагас кило орчим жинтэй загаснууд миний толгой, маск, хүзүүг мөргөж байсан юм. Надтай жижиг медуза, сальпуудын цуваа хэд хэд тааралдсан. Тэд миний гар, чих, уруул, дух, маскны эргэн тойрны хацар, эрүү зэрэг миний биеийн ил хэсгүүдийг хазаж байсан. Би миний арьсанд шигдсэн хатгагч утаснуудыг хумсаараар маажиж хаяж байлаа. Тэгэхэд хэрхэн 2012 оны аравдугаар сард усны костюмгүйгээр хийсэн өмнөх сэлэлтийн үед эдгээр амьтад миний биеийг эрүүл газаргүй болгосныг дурсан санаж байлаа. Би шүгэлээр шүгэлдэж, гэрлээ унтраалаа гэж аврагчидад хашгирч, цааш нь чиглүүлэгчээр баримжаалаан бүрэн харанхуйд сэлж байлаа. Тийм маягаар би өглөө үүр цайтал 11 цагийн турш зогсолтгүй сэлсэн.

— Даарсан уу?
— Үүр хараахан цайгаагүй байхад би бага зэрэг даарч байгаагаа мэдэрсэн. Өглөөний 6 цагт нар мандаж дулаацуулна гэж найдаж байлаа. Гэвч нарны цацраг хэрэгтэй дулааныг өгөөгүй. Өглөөний 9 цаг гэхэд бүр даарч эхэлсэн. Нимгэхэн усны костюм дулааныг хангалттай барьж чадахгүй байсан бөгөөд арай дулаан усанд хүртэл 10 км-ээс багагүй зам явах үлдээд байв. Би катер /жижиг хөлөг онгоц/ дээр байгаа багийнханд даарчихсанаа мэдээлэхийг оролдож байв. Даарч байгаагаа ойлгуулахын тулд биеэ гараараа тэврээд мөрөө хүчтэй үрж байлаа. Тайландчууд намайг тэднийг хөгжөөхийн тулд тоглож байна гэж ойлгоод инээмсэглэцгээж нөхөрсгөөр «О´кей! О´кей!» хэмээн хашгирцгааж байлаа. Тэгэхээр нь надад телефон өгөхийг хүсэв. Тэгээд усан дотроос тай хэлээр чөлөөтэй ярьдаг өөрийн найз руугаа утасдаж өөр нэгэн жижиг хөлөг онгоцоор өгөхийг хүсэв. Түүнийг би өмсөж яваа дээрээ давхарлан өмсөж дулаацахыг хүссэн юм. Гэвч энэ надад тус болсонгүй. Юу гэвэл миний толгой дуулгагүй байсан бөгөөд сэлэгч толгойгоороо дотоод дулааныхаа 75 хувийг далайн усанд алддаг бөгөөд чухамхүү ийм зүйл надад тохиолдсон байв. Ийм маягаар би хэдэн километр сэлсэн бөгөөд бүх бие минь аймшигтайгаар дагжин чичирч эхлэв.

— Дулаан усанд хүртэл хир их зай үлдсэн байв?
— Дулаан усанд хүртэл 6 километр зам үлдсэн бөгөөд үүнийг гатлахад 3 цаг сэлэх хэрэгтэй байв. Энэ мөчид миний биед дулаанаа алдах явц эргэлт буцалтгүй болж гипортерми (физиологийн байж болох хэмжээнээс хэтэрч дулаанаа алдах-Орч.) даамжирч байв. Тийм байдал ухаан балартах байдлын шинж тэмдэг болох нойрмог байдал үүсдэг. Би хар аяндаа ухаан алдахад, тэгээд дараа нь амьсгалын төв ажилгүй болж, эцсийн эцэст зүрх маань зогсоход бэлэн болсон байв. Аймшгийн үр дагавруудын тухай бодож байх тэрхэн агшинд хэсэгхэн зуур ухаан балартаж, толгой хоосорч, амьсгалын гуурс усанд шурган амьсгал авахдаа усанд цацав. Ид шидийн хүчээр ухаан орсон ч сэлэлтээ үргэлжлүүлэв. Миний туулах замаас дахиад 20 километр үлдээд байв.

— Яг ямар шатан дээр та тэгээд бууж өгсөн хэрэг вэ?
— Тохиолдсон зүйлээс хойш хагас цаг өнгөрсний хойно би дулаан алдалтыг тэсвэрлэх нөөц боломжоо хэтрүүлснээ ухаарсан юм. Хэрэв би марафоноо үргэлжлүүлсэн бол миний хоёр бөөр, амьсгалын төв, хоол боловсруулах болон уушигны тогтолцоонууд гэмтэж уушигны хатгаа тусах байв. Тэгээд би аврагчдад марафонооо зогсоож байгаагаа ойлгуулсан юм.

— Тэр сэлэлт тэгээд бие организмд ямар үр дагавар үлдээсэн бэ?
— Эрэг дээр гараад би биеэсээ усны костюмаа тайлаад аймшигийн зүйл харсан юм. Хоёр өвдөгний маань доогуур нугардаг хэсгээр удаан хугацааны үрэлтээс болоод арьс байхгүй болсон байв. Арьсны үсэн бүрхүүл усны костюмны үрэлтээс болоод бүгд зулгаран унасан байв. Хоёр хөлийн маань гуянуудын дотор талын арьс нь мах нь цухайтлаа зулгаран арчигдсан байв. Цавинд усны костюмны байнгын үрэлтээс болоод хамгийн гол эр хүний эрхтэнд маань эрүүл газар ерөөсөө үлдээгүй байв. Цавины харалдаах гуяны дотор хэсэг хавдчихсан, үсгүй, мөн арьсгүй болчихсон байлаа.

Бочкарев: “Сэлэлтийн дараа гэхэд арьс өвдөгний доод талаар, гуянууд дээд, мөн цавь хавиар махандаа хүртэл үрэгдсэн байлаа.

Ганцхан зүйл л баярлуулж байв. Тэр нь юу гэвэл арьсны гэмтсэн хэсгүүдэд халдвар орсоны шинж тэмдэг алга байлаа. Би чинь цагаан арьст европчуудын хувьд ямарч хамгаалалтын иммунитет байдаггүй трофикийн өвөрмөц халдварууд үүсгэгчдээр дүүрэн далайн усанд бүхэн бүтэн 26 цагийн турш байсан шүү дээ.

— Яаж халдвар авчихаагүй юм бол?
— Би маляраас хамгаалах хүчтэй эм уудаг байсан л даа. Энэ эм дам нөлөөтэй. Хэрэв түүнийг гутранги байдалд орсон үедээ уух юм бол амиа хорлох эрсдэл 20 хулиар өсдөг. Тиймээс би сэтгэлээр унах, гутрахыг өөртөө зөвшөөрдөггүй. Юу ч тохиолдож байсан би ямагт өөдрөг сэтгэлтэй байдаг.

— Та, лавтайяа, гэр бүлтэй байх? Таны гэр бүл аз жаргалтай юу?
— Би долоон жилийн өмнө эхнэрээсээ салсан. Гэвч би аз жаргалтай хүн.

— Энэ бүх зүйл тохиолдсоны дараа ч гэсэн та энэ дээд амжилтыг тогтооход бэлэн хэвээр л байна уу?
— Арваннэгэн сарын эцэст би Ко Чанг арал руу эргэж очно, тэгээд арванхоёрдугаар сарын 5нд, Тайландын хааны төрсөн өдөр барианд орохын тулд арванхоёр сарын 3-нд ээлжит сэлэлтээ эхлэнэ. [Нмм, ёстой нэг гандан буурахгүй амьтан юм аа - орч.]

—  Энэ сэлэлтийн өмнө та бас нэгэн марш-үсрэлт хийсэн, гэхдээ бас л амжилтгүй?
— 2012 оны аравдугаар сард би оросын рекорд тогтоохыг оролдсон. Ко Чанг арлын хөвөөгөөр араасаа 20 кг хавтан чирээд 14,5 цаг сэлсэн. Тэгэхдээ энэ удаа би усны костюм өмсөөгүй бөгөөд энэндээ маш их харамссан. Учир нь медузууд намайг бараг л амьдаар нь идчих шахсан. Тодорхой мөчид би замаа орхихоос аргагүй болсон. Гэхдээ өөр шалтгаанаар. Миний хоол боловсруулалтад асуудал үүссэн юм. Юу гэвэл бүх л замын турш миний уусан жүүс эсчихсэн байж таарсан юм. Түүнээс гадна бас миний сэлүүрүүд хугарчихсан. Мэдээжийн хэрэг, надад нэмэлт хүнс болон сэлүүрүүд авчирсан л даа. Гэвч тэгснээр марафон сэлэлтийн дүрмийг би зөрччихөж байгаа юм. Дээд амжилт тогтооход ийм зүйл байх ёсгүй. Замаас гарах үед гүехэн устай газар таарч, би өвдгөөрөө газар шүргэсэн нь байж болшгүй алдаа болсон юм. Яагаад гэвэл үүнээс болоод миний дээд амжилтыг тооцоогүй. Дүнг нь үзэхэд би 14,5 цагт 27,2 км сэлсэн байсан бөгөөд энэ бол миний хувийн дээд амжилт юм.


Василий Бочкарев: «Медузнууд намайг бараг л амьдаар минь идчих шахсан».

«Дээд амжилтын номонд орох нь тийм ч хямдхан таашаал бас биш юм»

— Василий, Та дээд амжилт тогтоогчдын дундах амь эрсдэх тохиолдлуудын талаар элбэг сонсож байв уу?
— Миний элбэг очдог “Акванавт” драйверийн клубт саяхан 2012 оны 11 сард нэгэн хүчтэй залуу Египтийн Блю Хол агуйд гүн шумбалтын үед амиа алдсан. Дээд амжилт тогтоох оролдлоготой холбогдож хамгийн олон эмгэнэлт явдал ууланд авирагчдын дунд тохиолддог. Нас баралт, гэмтлийн тоогоор хоёрдугаар байрыг төрөл бүрийн хурдны дээд амжилт тогтоогчид эзэлдэг. Дараагийнх нь парашютчид. Манлайлагчдын жагсаалтыг архичид гүйцээдэг. Тэд согтуу хөөрлийнхөө үед дээврээс үсрэх, гудамж огтлох харайлтуудын болон ваннанд удаан сэлж тэвчээр шалгах сэлэлтүүдийн дээд амжилтыг тогтоодог. Солиотууд зөндөө. Жишээ нь, Лондон хотод байдаг дээд амжилтуудын албан байр байрладаг байшинг хэдэн арван автоматчид хамгаалдаг. Сард дунджаар жар орчим хүн энэ байшин руу довтлож тэдний дээд амжилтыг бүртгэхийг шаарддаг. Оросод ч төстэй байдалтай. Чухам иймээс ирээдүйн дээд амжилтын эзэд болох боломжтой хүмүүсээс нэг нь ч тэдний албан байранд нэвтэрч чадахгүй. Миний хувьд Дээд амжилтын номын төлөөлөгч биечлэн уулзаж, би түүнд өргөдөл болон мөнгө дамжуулсан. Цаашид номын албан хаагчидтай бид нэг бол утсаар ярина, эсвэл элекрон шуудангаар харьцана. Ямар ч хувийн уулзалт байхгүй.

— Дээд амжилтуудын Номонд орох нь – хямд таашаал биш биз?
— Рекорд тогтоохын өмнө бүртгэлийн удаан хугацааны үйл явцыг туулах ёстой. Юу гэвэл, дээд амжилтуудыг дараа нь нөхөн бүртгэдэггүй. Эхлээд өргөдөл бэлтгэгдэнэ, дараа нь шалгалт. Энэ бүгд багагүй үнэтэй. Жишээ нь, Оросын дээд амжилтуудын Номонд бүртгүүлэх өргөдөл өгөхөд надад 30 мянган [~ 1.5 сая төгрөг – Орч.] рубль шаардагдсан. Бас надад хатуу болзол тавьсан – сэлэлтийн үед би гараараа өөрийн араас хөвөх аврагч хөлөгт хүрэх ёсгүй, хөлөөрөө усны ёроолд хүрэх ёсгүй, зогсоолын шонгоос унжсан олсноос барьж авч болохгүй. Тэгээд намайг дагалдан явсан тайчууд туршилт цэвэр болж байгаа эсэхэд няхуур хяналт тавьж байсан. Тэгээд зогсохгүй шөнө намайг олсоор дэмжин чирэх гэж оролдсоноороо намайг уруу татахыг завдаж байсан.

— Тэгэхээр та амьдралаа эрсдэлд оруулахын тулд бас багагүй хэмжээний мөнгө төлөх ёстой байх нь ээ дээ?
— Рекордын номонд бичигдсэн хүмүүс саятнууд гэдэг бол зүгээр л үлгэр. Тэд сохор зоос ч авдаггүй. Бид өөрсдийн амьдралыг эрсдэлд оруулахын тулд өөрсдөө мөнгө төлдөг юм. Хэдэн өдрийн өмнө би өөрийн гүйцэтгэсэн сэлэлтэд гэрчилгээ авахын тулд 430 ам. доллар төлсөн. Энэ гэрчилгээ бол зүгээр л нэг цаас шүү дээ. Түүнчлэн бид нааш цааш явах, амьдрах өртгөө бид өөрсдөө хариуцдаг. Түүгээр зогсохгүй дээд амжилтын Номын төлөөлөгчдийг бид өөрсдийн зардлаар томилолтоор авч явдаг. Жишээ нь, Оросын дээд амжилтуудын Номын үндэслэгчийг өөрийн амжилтыг газар дээр нь тогтоолгохын тулд Тайландад урихын тулд би 240 мянган рубль [~12 сая гаруй төгрөг- Орч.] гаргах ёстой болж байгаа юм. Түүнчлэн бүх бичиг баримтыг зохих ёсоор нь зөв бүрдүүлэхийн тулд хуульч бас хөлслөх болдог. Тэгэхээр дээд амжилтууд өнөө үед үнэд ороод байна!

Владивостокийн Леван Шеразадишвили Оросын дээд амжилтуудын Номын хаалттай хаалгуудыг тогшсоор залхаж гүйцсэн байна. Тэгээд Ерөнхийлөгчийн нэр дээр ууртай захиа илгээсэн байна. Тэр захиандаа “Би Оросын дээд амжилтуудын Номд орохыг хүсэж байгаа бөгөөд танаас тусламж хүсэхээс аргагүй боллоо. Дээд амжилтуудын Номын удирдлага намайг Москвад урьж хөлбөмбөгийн бөмбөгийг хөлөөрөө 26 цагийн турш зогсолтгүйгээр жонглёрдох болон бөмбөгийг толгой дээрээ 20 цаг байлгах “тэнцвэржүүлэлт” төрөлд дээд амжилт тогтоолгохыг хүсэж байна. Хэрэв цаг олдвол Оросын дээд амжилтын Номын удирдлагад намайг Москвад урьж, эдгээр аварга ололтуудыг тэмдэглэж авах тушаал өгнө үү” гэсэн байна.
Ерөнхийлөгч захианд хариу өгсөнгүй …
Мэддэг хүмүүс Левинд: «Дээд амжилт бүрийг бүртгэдэггүй … Хэрэв хүн харсаар байтал утга учиргүй үйлдэл хийж байвал түүний амжилтыг авч хэлэлцэх ч үгүй» гэдгийг ойлгуулсан байна.

Тэгэхээр үнэн зүйл гэвэл – хүмүүс алдар нэр олж, анхаарал татах хүслээ биелүүлэхийн тулд ид шидийг бүтээх чадвартай аж. http://post.pravmir.ru/

Москвагийн иргэн Карим Диаб Гиннесийн дээд амжилтуудын Номд хоёр удаа бүртгэгдсэн байна. Эхний удаад Их Мацаг барилт үргэлжлэх бүх хугацаанд хоол идэх, үг хэлэхээс татгалзсан.
Тайлбар: Оросын үнэн алдартны шашны Пасха хэмээх баярын өмнө хоёроос дөрвөн сард тохиодог долоон долоон хоног мах, сүү хэрэглэхгүй мацаг барих ёс. – Орч.
Хоёрдахь дээд амжилтыг мөс шиг хүйтэн усанд бүтэн цаг сууж тогтоосон. Гэвч Пиабын эдгээр амжилтыг дээд амжилтын Номын төлөөлөгчид тооцоогүй юм.

А харин дээд амжилт тогтоох Денис Грацинскийн өргөдлийг Оросын дээд амжилтын нийгэмлэгийн захирал зогсоосон. Грацинский Москвагийн тойрог замаар машинаар гараа хэрэглэхгүйгээр давхихыг санал болгож байсан юм.

Хүний тархины чухам аль хэсэг нь хүнийг алдар нэр болон дээд амжилтад түлхэдэг нь тодорхойгүй. Гэвч зарим хүний хувьд айдсын босго доошилсон байдаг нь батлагдсан зүйл. Тийм хүмүүсийг өөгшүүлэх биш, харин ч эмчлэх шаардлагатай гэж эмч нар үздэг байна.

Жишээ нь, даян дэлхийд алдраа цуурайтуулсан гантельтэй ажиллагч-хүчтэн белорус Вячеслав Хороненко биеийн тамираа орхисныхоо дараа дээд амжилт тогтоох явдлыг сонирхох болсон байна. Түүний амжилтын жагсаалтад эрүүл хүний хувьд зэрлэг санагдахуйц цөөнгүй амжилт бий. 32 кг жинтэй хоёр гантелийг нэг минутын дотор цээжнээсээ дээш 47 удаа түлхэх, шпагет суудлаас 32 кг жинтэй гантелийг ганц гараараа 10 минутад 75 удаа өргөх, 62,5 кг жинтэй шар айрагтай торхыг 6 цагийн дотор 925 удаа гараа тэгшилж өргөх [за 6 часов поднял бочку с пивом весом 62,5 кг на прямые руки 925 раз. Гэснийг ингэж бүрхэг орчуулсан. Гэхдээ гараа нугалахгүйгээр (газраас дээш биеэс хөндий) өргөсөн гэж байна уу, эсвэл гараа нугалаад тэгширтэл (штанг өргөдөг шиг) өргөсөн гэж байна уу гэдгийг “унаган” орос хэлтнүүд маань тодотгож хэлж өгвөл сайн байна –Орч.].
Одоохондоо Хороненко амьд-эрүүл байгаа. Хэдийгээр нэгэн дээд амжилт тогтоох явцдаа бараг амиа алдаж дууссан ч гэсэн.

-  Надад амь насаа алдаж болох эрсдэлтэй тохиолдол ч тааралдаж байсан, – гэж дээд амжилтын эзэн ярьж байна. -1999 оны нэгдүгээр сард усан бассейны усан дор 1,7 метрийн гүнд ямар нэгэн амьсгал өгөгч хэрэгсэл-акваланг-гүйгээр амьсгалаа түгжээд 32 кг-ын гантелийг 52 секундын дотор 21 удаа шахсан юм. Намайг уснаас гарч ирэхэд эмч дахиад жаахан хугацаа өнгөрсөн бол тархинд тань  цус харвалт өгөх байлаа гэж хэлсэн. Тэгэхэд миний толгой хүчтэй эргэж стакан дүүрэн цагаан архи татчихсан  юм шиг л байдалтай байсан юм.

Энэ оны эхэнд Украйн эр Алексей Гуцуляк өөрийн ээлжит дээд амжилтаараа дэлхий дахиныг гайхашруулав. 33 настай хуульч эр хүний цасан дор байж чадах дээд амжилтыг эвдэв. Гуцуляк үндсэндээ чармай нүцгэнээр цаг ялигүй гаран хугацааг цасан дор өнгөрөөсөн юм.

Алексей Гуцуляк провел под снегом больше часа. Этот рекорд мог стоить ему жизни.

- Энэ дээд амжилт хүний аминд хүрэх бүрэн боломжтой байв, – гэдэгт гэмтэл согогийн эмч нар итгэлтэй байна.- Хэт хөрөлт болон дулаацуулах зүйлсгүй байх нь тухайн нөхцөлд хүнийн амь насанд аюултай. Хүнийг оролцуулаад амьд ертөнцийн аль ч төлөөлөгчийн боломж хязгааргүй биш.
Украины дээд амжилтуудын Номын төлөөлөгчид өөрсдөө ч гэсэн нутаг нэгтнийхээ үйлдлийг цэвэр, зөв болж байгаа эсэхийг нь хянах явцдаа багагүй айсан байдаг: “Гуцулякийн хувьд нэг л биш болоод байна гэж бодогдох үе байсан. Яагаад гэвэл тэр унадаг өвчтэй юм шиг салганаад амнаас нь хөөс цахарч байсан. Гэвч бүх зүйл эсэн мэнд өнгөрсөн шиг. Одоо бид Гиннесийн дээд амжилтуудын Номонд оруулахаар өргөдөл өгөх болно”.
Өнөөдөр  Алексей Гуцуляк дараагийнхаа гавъяаг байгуулахаар бэлтгэж байна. Тэр нь юу вэ гэвэл одоо цас биш, мөсөн доогуур шунгах юм.

2007 онд Санкт-Петербург хотод нэг цагийн дотор уусан сүүний хэмжээгээр Гиннесийн амжилт тогтоох оролдлого хийгдсэн юм. Энэ арга хэмжээнд таван оюутан оролцсон. Тэдний хэн нь ч гэсэн аль болох их сүү уухыг оролдсон. Энэ арга хэмжээнд тусгайлан зориулж хэд хэдэн хайрцаг сүү бэлдсэн. Арга хэмжээн дээр Гиннесийн дээд амжилтын Номын төлөөлөгч биеэр байлцсан. Гэвч Петербург хотод уусан сүүний хэмжээгээр дээд амжилт тогтоох оролдлого оролцогчдын нэг нь эмнэлэгт хүргэгдсэнээр дуусгавар болсон. Үүгээр дэлхийн дээд амжилт тогтоох оролдлого бүтэлгүйтсэн.

Сүү бол архи биш. Түүнээс болж үхэхгүй. А харин архи дарсны дэлгүүрийн захирлын зохион байгуулсан “шингэнбөмбөг” (литрбол) хэмээх хэл ам дагуулсан төслийн сураг Волгодонскоос одоо хир нь сонсогдсоор л байна.
Арга хэмжээг зохион байгуулагчид талх, хямдхан хиам, горчица, кетчупээс бүрдсэн хөнгөн чанарын зууш ширээнд бэлтгэж тавьсан байна. Архийг харин хувин хувингаар нь савлажээ. Тэдгээрээс архийг хагас литрийн шар айрагны сэнжтэй аягуудаар уусан байна. Ялагчид нь үнэнхүү хаан шагнал буюу 10 шил архи амлаж, харин хамгийн их даадаг оролцогчийг Оросын дээд амжилтын Номд оруулахаар амлажээ.

- Дээд амжилтын төлөө үзсэн зургаан оролцогч цаг ялигүй гаруй хугацаанд хөл дээрээ тогтож чадсан байна. Хүмүүс дараа нь унацгаасан гэж тэмцээнийг үзсэн хүмүүс ярьж байна. 50 настай Александр Наконечный хагас литрийн гурван сэнжтэй аяга уугаад нас барав. Түүний 31 настай хүү ч бас хоцорсонгүй. Амьд үлдэж сэхээн амьдруулахад хүргэгдсэн таван хүний тоонд багтаж. Тэдний хүн тус бүр нь 4,5 сэнжтэй аяга архи уусан байна. Тэдний хэн нь ч яагаад эмнэлэгийн  орон дээр хэвтэж байгаагаа хожим нь үндсэндээ санахгүй байсан бөгөөд “Дэлгүүр рүү орсон, нүдээ нээтэл эмнэлэгт байна” гэж хариулж байсан байна.

Тэгэхэд дэлгүүрийн захиралд “болгоомжгүй хүний амь бүрэлгэх буюу хөнгөмсөг зангаар хүний амь бүрэлгэх” гэсэн 109-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Гэхдээ, шүүх юугаар дууссан болон ер нь хэрэг шүүхэд хүрсэн үү, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байгаа.

“Рекорд эвдэхээр санаархсан хэн боловч толгой эргэх болон дотор муухайрах, ядрах болон өвдөхийн зовлонг даван туулах шаардлага гардаг”

Хамгийн санаанд багтамгүй дээд амжилтуудын жагсаалтыг жилээс жилд нэмэгдүүлсээр байдаг хүн Америкад амьдарч байна. Ашрит Фурман гэдэг тэр хүн дээд амжилт тогтоолтын дээд амжилтыг ч хэдийн тогтоож амжсан байна. Тэгээд Гиннесийн дээд амжилтын Номд хэрхэн орох талаар товч заавар ч тэр бичсэн байна.

Түүний заавраас хэсэгхэнийг ишилбэл:

“Нэг удаа би 19 км 700 м газарт тонгорцоглон өнхөрөөд рекорд тогтоосон юм. Гиннесийн Номын дүрэм нь замд зогсохыг хориглодог юм. Гагцхүү бөөлжихөөр зогсохыг л зөвшөөрдөг. Тэгэхээр дээд амжилт тогтоохоор шийдсэн хүмүүс толгой эргэх, бөөлжис хутгах, ядрах болон өвдөлтийг тэсвэрлэхээс аргагүй болно. Би 8341 удаа тонгорцоглон өнхөрсөн юм”.

“Хэрэв танд шинэ төрлийн талаар санаа байвал Гиннесийн Номын албан байр руу заавал бичих юмуу утасдаарай. Хэрэв та тэдэнд “Би 10 цагийн туршид хэдэн удаа хэлээ гаргаж чадахаа шалгах гэсэн юм” гэдэг ч юмуу, эсвэл “Би толгойгоороо зуун мянган удаа хана мөргөх гэж байна” гэвэл Номын редакторууд бараг л “үгүй” гэнэ. Хэрэв таны гүйцэтгэхийг хүссэн үйлдэл ихээхэн сонирхол татаж байвал энэ нь тус болно”.

“Боломж бол ямагт байдаг. Нэгэн удаа би “газраар сэлэх” гэмээр зүйл бодож олсон юм. Би сэлэлтийн дасгалын хэрэгслийг дугуйнууд дээр байрлуулсан хэрэг л дээ. Саяхан усан доогуур жонглёрдохыг бодож олсон, – усны гүний амьсгалын аппарат өмсөөд устай том саванд шумбаж ороод 57 минут жонглёрдсон”

“Хэрэв та толгой дээрээ алга ташаад харайх харайлтын дээд амжилт тогтоохоор төлөвлөвөл тийм мянган харайлт, дараа нь гурван мянган харайлт гэх мэтээр хийгээд үз. Бэлтгэх хэрэгтэй. Аль болох ахиухан бэлтгэл хий. Тохиолдож болох саад бэрхшээлийг нэгбүрчлэн бодож үз. Дараа нь туршилт хийгээд үз. Хөл дээрээ хагас суултын дээд амжилт тогтоохоор завдаж байхдаа би тэгж бэлтгэл хийсэн”.

“Нэг удаа би гүйлтэн дундаа жонглёрдож гүйх гүйлтийн дээд амжилтыг 42,5 км зайд гүйж тогтоох оролдлого хийсэн юм” Сүүлчийн долоон миль газар үлдээд гүйж явтал миний нүдэнд дэлэнч ялаа орчихсон байлаа! Түүнийг би гаргаж хаяж чадаагүй. Яагаад гэвэл би жонглёрдож явсан тул гар чөлөөтэй байгаагүй. Би зүгээр л үргэлжлүүлэхээс аргагүй болсон”.

Ашрит Фурман дээд амжилт тогтоолтын дээд амжилтыг тогтоосон

“Хэрэв та Номонд бичигдээтэхвэл та амжилтын агуу мэдрэмж танд төрөх болно. Чухам иймээс л би энэ бүх солиотой зүйлсийг хийдэг юм. Дэлхийн дээд амжилт тогтоох оролдлого хийнэ гэдэг үнэхээр таатай өдлөг бөгөөд таны энэ өдлөгийг хандуулсан хүн чинь энэ дээд амжилтыг одоо эзэмшиж байгаа хүн биш, чухамхүү та өөрөө. Хэзээ ч битгий бууж өгөөрэй!”

Материалыг бэлтгэсэн Ирина Боброва
Эх үүсвэр: http://www.mk.ru/social/article/2013/04/10/839577-stranu-ohvatila-rekordomaniya-sotni-lyudey-atakuyut-ofisyi-knigi-rekordov.html

Монголчилсон Бат-Оршихын Жамц


URL:

Сэтгэгдэл бичих