Централ таурын хогийн сав, Уул уурхайн яамны цэцгийн мандлаас тэсрэх бөмбөг илрүүлжээ

tesreh1Монгол орон байгалийн баялагаасаа болж дотроо тэмцэлтэй арабын орнууд шиг болоход ойрхон иржээ.

Харьцангуй амгалан тайван гэгддэг манай улсад энэ хэдэн ашигт малтмалын ордууд, түүнтэй холбоотой хууль эрх зүйн асуудал, байгаль орчны сүйрлээс болж үе үе ширүүхэн эсэргүүцэл хөдөлгөөн өрнөх болсон. Гэтэл одоо бүр бослого хөдөлгөөн, зэвсэг, бөмбөгө тавих дээрээ тултал ширүүссэн байна…

Өнөөдөр өглөө төрийн ордоны гадна Гал үндэстэн  холбооныхон буун дуу гаргаж, улмаар тэсрэх бөмбөгтэй ордонд нэвтрэхийг оролдсон гэж шуугисан.

 

Тиймээс ордоны эргэн тойронд хөл хорио тогтоогоод байсан. Түүнчлэн тус холбооны зарим хүмүүсийг УМБГ руу аваачин мэдүүлэг авснаар Уул уурхайн яам болон “Централ таур”-н ойролцоо бөмбөг тавьсан хэмээн мэдүүлж, хууль хяналтынхан цаг алдалгүй шуурхай ажилласаны хүчинд дөнгөж сая илрүүлж, аюулгүй болгосон гэж зарим эх сурвалжууд мэдээллээ.

Централ таурын хогийн сав, Уул уурхайн яамны цэцгийн мандлаас тэсрэх бөмбөг олсон гэнэ.

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих