Чанаргүй дүрэмт хувцсыг буцааж болно

Catalog-20-600x424Иргэдийн санал хүсэлт хүлээн авах Засгийн газрын “1111 төв”-д энэ сарын 5-13-ны хооронд нийт 1130 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.

Иргэд валютын ханш, боловсрол, эрүүл мэнд, нийслэл хоттой холбоотой асуудлаар зонхилон ханджээ. Говь-Алтай аймгийн Алтай сумаас “11 11 төв”-д хандаж, сүүлийн хоёр сар цахилгаангүй байгаа талаар мэдээлсэн байна. Тус сумын нарны цахилгаан станцаас тэжээгддэг гурван инверторын хоёр нь шатсан аж. Удахгүй засч, хэвийн ажиллуулна гэсэн хариултыг Эрчим хүчний яамнаас өгсөн байна.

Мөн сурагчдын дүрэмт хувцасны чанар муу, үнэ өндөр байна гэсэн эцэг эхчүүдийн шүүмжлэл нэлээд их ирсэн байна. Бүх оёдлын үйлдвэр, цехэд хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Хэрэв чанаргүй муу оёгдсон хувцас ирсэн бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Нарангэрэлтэй холбогдон солиулах боломжтой гэнэ.

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих