БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээр сэргэх нь асуудалтай байна
© Коллаж: «Голос России»
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын яриа хэлэлцээрийг сэргээх байдал төвөгтэй хэвээрээ байж одоогоор дэвшил гарахгүй байна
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын яриа хэлэлцээрийг сэргээх байдал төвөгтэй хэвээрээ байж одоогоор дэвшил гарахгүй байна гэж өнөөдөр Интерфакс агентлагт Москвагийн дипломат эх сурвалжаас мэдээлжээ. Түүний хэлснээр хойд солонгосын тал яриа хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч «юун тухай болох нь ойлгомжгүй байна».
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын яриа хэлэлцээрт Орос, АНУ, Хятад, 2 Солонгос, Япон орнууд оролцдог юм. Одоогийн байдлаар уг яриа хэлэлцээр зогсоогдсон байгаа. Хойд солонгосын пуужин тээвэрлэгчийг хөөргөсний төлөө НҮБ шийтгэл хүлээлгэсний хариуд БНАСАУ хэлэлцээрийн үйл явцаас гарсанаар уг яриа хэлэлцээр 2009 онд тасалдсан билээ.
Оросын дуу хоолой
URL: