Төрийн албаны зөвлөлөөс О.Магнайг Засгийн газар хууль зөрчин тавьсныг нотоллоо
Иргэн Т.Сайнжаргал ШӨХТГ-ын дарга О.Магнайд хариуцлага тооцох талаар шаардлагыг Төрийн албан зөвлөлд энэ сарын 4-ны өдөр өгсөн билээ. Учир нь тэрээр О.Магнайг Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэмээн үзсэн.
О.Магнайг “Монгол улсын тохируулагч агентлаг ШӨХТГ-аас гаргасан болон гаргахаар зэхэж буй тушаал шийдвэрүүд нь олон нийтийг хямруулсан, хүлээлтэнд оруулсан, УИХ болон Засгийн газрын шийдвэрээс эрс зөрсөн шийдлүүд гаргах болсон” хэмээн үзсэн.
Мөн салбар дундын бодлогыг зохицуулах үүрэг бүхий тус агентлагийн 2012 оноос хойш томилогдсон дарга, нэгжийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгч. жинхэлсэн дарга эсэхийг тодруулж өгөхийг Төрийн албаны зөвлөлөөс хүссэн.
Энэ талаар Т.Сайнжаргал “О.Магнай дарга жинхэнэ төрийн албан хаагч мөн үү?. Төрийн албанаас сонгон шалгаруулалтаар томилогдсон дарга мөн үү гэдгийг бид тодруулах шаардлагатай байгаа юм.
Тус газар хэрэглэгчдийн төлөө газар гэсэн мөртлөө хэрэглэгчийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг хэн нэгний бизнесийн байгууллагыг дэмждэг байгууллага болж хувирсан байна.
Тийм учир бид хэд хэдэн зүйл заалт бүхий шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байгаа юм. Төрийн албаны тухай 13-р зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэл үүрэгт 13.1,8 д албан тушаалтны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөнд автахгүй төвийг сахих хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр төр засгийн бодлогот холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлнэ.
Энэ заалтыг О.Магнай дарга удаа дараа зөрчиж улс төржсөн. Мөн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлд албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам төрийн бус байгууллаг болон шашны үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох гэсэн заалтыг мөн удаа дараа зөрчиж байна.
Түүнчлэн ШӨХТГ-ын албан ёсны сайт руу ороход “МАН устаж үгүй болно” гэсэн мэдээлэл 6-р сарын 24-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл байгаа. Тиймээс төрийн албаны сайтанд улс төрийн зорилготой аль нэг нам, улс төрийг үгүйсгэсэн гутаан доромжилсон явдал нь төрийн албаны эд хөрөнгийг ашиглаж байна гэсэн үг юм.
Эдгээр асуудлууд дээр бид тодруулга авна. Дэрээс нь О.Магнай дарга төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орсон юм уу ороогүй юмуу? гэдэг асуудал байна. Мөн О.Магнайгийн томилсон найман хүн байгаа. Эдгээр хүмүүс бас сонгон шалгаруулалтад орсон эсэх нь тодорхойгүй л байна” хэмээж байсан.
Харин өнөөдөр түүнийг шалгуулахаар өгсөн Т.Сайнжаргал Төрийн албаны зөвлөлөөс хариу ирүүлжээ. …“Засгийн газрын тухай хуулийн 18-3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 35-1 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын нэр дэвшүүлсэн иргэдээс сонгож,
Засгийн газар томилж, чөлөөнө гэсэн заасан хэдий ч Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-2-т “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу тус агентлагийн дарга О.Магнайг Төрийн албаны зөвлөлийн санал дүнэлтгүйгээр Засгийн газраас томилсон…” хэмээн хариу бичиг ирүүлсэн байна.
Эх сурвалж: “tvmongol.mn“
URL: