Дүрэм зөрчсөн иргэдийн 54% нь төлбөрөө төлжээ
2013 оны 9-р сарын 11-ны 15:00 цагт 16633 иргэнд торгуулийн баримтжуулсан хуудас хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4977 бол хурд хэтрүүлсэн 11656 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ.
Эдгээр дүрэм зөрчсөн иргэд 84,660,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна.
2013 оны 9-р сарын 10-ны өдрийн байдлаар 370 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ. Жолооч та замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан соёлтой оролцоорой гэж Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс мэдээллээ.
URL: