Улаанбаатар “Цайны замын хөгжил”-ийн тулгуур төв болно
Монгол, Хятад, ОХУ-ын соёл, аялал жуулчлал, худалдаа тээврийн 250 гаруй жилийн түүхтэй“Цайны зам”-ыг уламжлан хөгжүүлэх асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 3 орны 31 хот, аймаг, сум суурин газрын 250 гаруй зочин төлөөлөгч, эрдэмтэн мэргэд, бизнесийн төлөөлөл оролцсон “Түмэн газрын цайны зам ба хотуудын хөгжил-II” чуулга уулзалт 2013 оны 09 сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Чуулга, уулзалтаар цайны замын сүлжээ, хотуудынхамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажил, тулгарч байгаа бэрхшээл, хэтийн зорилгоо зөвлөлдлөө. Цайны замын сүлжээ хотуудын дугуй ширээний уулзалт яриа, аж ахуйн нэгжүүдийн бизнес бага хурал, соёлын форум зэрэг салбар хуралдаанууд болсон байна.
Уулзалт зөвлөгөөнөөрцайны замын сүлжээ хотуудын хамтын ажиллагаанд Улаанбаатар хот голлохүүрэгтэй оролцож ирсэн төдийгүй Хятад, ОХУ-ын аялал жуучлал, соёл, бизнесийн дамжин өнгөрөх, тухлан саатах тулгуур төв болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Ялангуяа Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ бодлого баримталж, найрсаг, хөгжингүй дэд бүтэцтэй, хурдацтай хөгжиж, олон улсын Цайны замын сүлжээ хотуудыг тэргүүлж буйг хотуудын удирдлагууд үнэлсэн байна.
Энэхүү чуулга уулзалт зөвлөгөөнөөс “Цайны замын хотуудын хамтын ажиллагаа”-ны ойрын хугацаанд хийх ажлын чиглэлийг тогтоож, уриалга гаргажээ.“Түмэн газрын цайны зам” нь хүн төрөлхтний иргэншлийн нэгэн үнэт соёл тул “Дэлхийн соёлын биет бус өв”-д бүртгүүлэх саналыг 3 улсын төлөөлөгчид гаргаж, улс бүрийнхээ Засгийн газарт танилцуулахаар боллоо гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
URL: