Г.Бошигтод 10 жилийн хорих ял оноолоо

        МоАХ-ны дарга асан Г.Бошигт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүүгийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн 2 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө гарсан билээ. Тэд хувийн таарамжгүй харилцаанаас болж муудалцсанаас энэ хэрэг үүджээ. Г.Бошигт мөрдөн байцаалтын эхэнд юу ч санахгүй байна хэмээн мэдүүлж байсан бол эцэстээ хэргээ хүлээсэн байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Харин прокуророос хэргийг хянаж үзээд Г.Бошигтын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм. Уг хэргийг шүүх анхан шатны хуралдаан Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, шүүгдэгч Г.Бошигтод 10 жил 1 сарын хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

http://www.aravt.mn/content/7525/.htm


URL:

Сэтгэгдэл бичих