Салаавчны хэргээр эрүү үүсгээгүй гэнэ
Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нарын таван хүн Засгийн газар валютын ханшийг барьж чадахгүй байгааг шүүмжилж, Төрийн ордон руу салаавч гаргасан юм. Харин салаавч гаргасан хүмүүст цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Монгол улсын “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн есдүгээр зүйлийн 9.1-д ” …жагсаал, цуглаан хийхдээ нутаг дэвсгэрийн засаг даргад мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчин цуглаан хийсэн Ч.Ганхуяг, Б.Болдсайхан нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс жагсаал цуглаан хийх үед түүнд оролцогч нарыг гэмт халдлагаас хамгаалах болон хэв журам сахиулах үүргийг цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу хариуцдаг. Иймд аюулгүй байдлаа хангаж хуулийн хүрээнд байхыг сануулсан байна. Түүнээс тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан асуудал байхгүй гэдгийг мэдэгдье гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.
URL: