“Сурагчийн дүрэмт хувцас үнэтэй ч чанартай байж чадаж байна”

duremt_huvtsas_baga_angi_er_em-middleХичээлийн шинэ жил эхлээд багагүй хугацаа өнгөрч буй.

Тийм учраас сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш, загвар материал эцэг эхчүүд, сурагчдын сэтгэлд хүрч байна уу гэдэг асуудал болоод байна. Энэ талаар сурагчид болон эцэг эхчүүдийн санаа бодлыг сонирхлоо. 

Жил бүр өөр хувцас өмсмөөргүй байна

II-р сургуулийн есдүгээр ангийн сурагчид
-Загварын хувьд таалагдаж байна. Бид өмнө нь олон хувцас сольж байсан. Дараа жилээс битгий солиосой л гэж бодож байна. Жил бүр өөр хувцас өмсмөөргүй байна. Энэ асуудал санхүүгийн хувьд эцэг эхэд маань хүндрэлтэй байдаг.

Дүрэмт хувцасны нийлүүлэлт муу байгаа

Баянзүрх дүүргийн иргэн Л.Мөнгөнцэцэг
-Загвар нь гайгүй ч материал нь бага зэрэг ноолрох янзтай юм шиг санагдсан. Гадна талын цамцных нь үс унаад дотуур цамцаа үс болгоод байх юм. Нийлүүлэлт муу байгаа. Дүүрэг болгон нэг сургуулиас хувцсаа авах ёстой гэсэн. Гэтэл зарагдаж байгаа сургуулиуд дээрээ дуусчихсан байна лээ.

Дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэж байгаа нь сайн хэрэг

Сүхбаатар дүүргийн XVII хорооны иргэн н.Жамбал
-Сурагчийн дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэж байгаа нь үндэсний үйлдвэрээ дэмжсэн маш зөв зүйтэй шийдвэр юм. Харин размер нь жаахан томхон байхгүй бол жил бүр энэ үнээр худалдаж авна гэхээр тиймэрхүү санагдах юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс дор бүрдээ бодолцож хийж байгаа байх аа гэж найдаж байна.

Одоохондоо хувцсаа аваагүй байна

21 дүгээр сургуулийн VI ангийн сурагч Ц.Чулуунтулга
-Одоогоор дүрэмт хувцсаа аваагүй байгаа учраас сайн мэдээлэлгүй л байна. Хэзээ авахаа өөрөө ч сайн мэдэхгүй л байна. Би одоо цагаан цамцтай хичээлдээ сууж байгаа.

Үндэсний үйлдвэрээ дэмжих нь зөв шийдвэр

Сүхбаатар дүүргийн түр оршин суугч иргэн Ц.Энх-Амгалан
-Дулаахан сайхан хувцас болсон байна .Загварын хувьд ч гайгүй санагдсан. Олон хүүхэдтэй айлд хөнгөлөлт эдлэх боломжтой болов уу. Манайх гурван хүүхэдтэй. Энэ талаар мэдмээр байна.

Загварын хувьд гайгүй санагдсан

Есдүгээр ангийн сурагч П.Бат-Амгалан
-Дүрэмт хувцсаа арваннэгдүгээр сард авна. Одоохондоо үйлдвэрээс гараагүй байгаа гэсэн. Манай гэрээс гурван хүүхэд сургуульд сурдаг болоод ч тэрүү аав ээж маань үнэтэй байна гээд байгаа. Гэхдээ загвар нь гайгүй санагдсан. Бид гурав 120 мянгаар худалдаж авах юм шиг байна.

Размер дээр анхаарах зүйл байна

81 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн багш Д.Нэргүй
-Материал нь гайгүй санагдсан. Нас насаар нь хуваарилж өгч байгаа боловч манай ангийн ихэнх хүүхдэд размер нь таарахгүй байгаа. Тийм болохоор хоёрдугаар ангийн хүүхдүүдийн хувцас үйлдвэрлэгдэж дуусахаар манай ангийн үлдсэн хүүхдүүд хувцсаа авна.

Загвар, материал сайтай санагдсан

II-р сургуулийн 11a бүлгийн сурагчид
-Арваннэгдүгээр сард ахлах ангийнхны хувцас үйлдвэрээс гарна гэсэн. Хэрвээ бидэнд энэ хувцсыг цаанаас нь өгнө гэвэл хэцүү л байна. Тав зургаахан cap өмсөхийн тулд 200-гаад мянган төгрөг төлнө гэдэг төгсөх ангийнхан бидний хувьд хүнд асуудал гэж болоод байгаа. Гэхдээ загвар материал сайтай санагдсан.

Хүүхдүүд маань хувцсаа аваагүй байгаа

Баянзүрх дүүргийн иргэн Х.Баасансүрэн
-Их үнэтэй санагдсан ч материал нь чанартай юм билээ. Эх орныхоо үйлдвэрийг дэмжсэн энэ ажил үнэхээр үр өгөөжтэй байгаа гэж бодож байна.

Хонины ноосон даавуу учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй

Баянзүрх дүүргийн VI хорооны иргэн В.Бэрцэцэг
-Манайх ес, арваннэгдүгээр ангийн хоёр хүүхэдтэй. Одоохондоо хүүхдүүд маань хувцсаа
-Сурагчийн дүрэмт хувцасны хувьд үзэмж гайгүй ч гэлээ чанарын хувьд хэрэглээд удаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Сарпаанчиг нь бага зэрэг нейлонтой юм байна билээ.

Манай охин өмнө нь улаан зангиа зүүж, цагаан цамц, улаан хар юбка өмсдөг байсан. Харин одоо шинэ хувцас нь үйлдвэрээс гараагүй байгаа болохоор хуучин хувцсаа өмсч байна. Хонины ноосноос гаргаж авсан даавуугаар үйлдвэрлэж байгаа учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх.

Н.Хишигжаргал


URL:

Сэтгэгдэл бичих