Гэрэлнямын Санждорж ор сураггүй алга болоод 21 хонож байна
Сүүлийн үед бага насны хүүхэд битгий хэл насанд хүрсэн иргэд хүртэл ор сураггүй алга болсоор байгаа. Тэгвэл facebook, twitter-ээр Гэрэлнямын Санждорж гэх 10 настай хүү 08-р сарын 17-нд, улаан өнгийн подволк, эрээн өмд, адидас пүүзтэй гэрээсээ гараад ор сураггүй алга боллоо гэсэн мэдээлэл түгж эхэлжээ. Холбогдох утас болох 99285615 дугаараар холбогдтол ээж Гэрэлням нь байлаа. Тэрээр хүүгээс маань одоо болтол сураг алга. Миний хүүг найзууд нь Мундагаа гэж дууддаг. Хэрвээ миний хүүтэй төстөй хүү таарвал надтай холбогдоорой. Би хүүгээ хайсаар байгаа хэмээн ярьж байлаа.
URL: