Орон сууцанд амьдардаг бол татвар төлж мэдэх нь

Орон сууцанд амьдардаг иргэдийн тоог олшируулж, гэр хорооллыг багасгах ажил аль хэдийн эхлээд үр дүнгээ өгч байгаа гэдэг. Сайнтай ч, муутай ч олон иргэн Шинэчлэлийн Засгийн газрын найман хувийн хүүтэй зээлийн ачаар тохилог орон сууцанд ороод байгаа. Тэгвэл орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед тэдгээр иргэдээс татвар авахаар татварын багц хуулинд нэмэлт хуулийн төсөл тусгажээ. Тодруулбал орон сууцанд амьдардаг айл, өрхүүд байрны мөнгөнөөсөө гадна тогтмол татвар төлөх юм. Мэдээж байрны мкв, өрөөний тоо хэмжээнээс шалтгаалж татварын хувь нь өөр, өөр байх бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих