Чөлөөтийнхөн Дэлхийн аваргын тэмцээнд мордлоо

Чөлөөтийнхөн Дэлхийн аваргын тэмцээнд мордлоо

Монголын спортын топ төрлийн нэг гэгдэх чөлөөт бөхийн эрэгтэй багийн долоон төлөөлөл Унгарын нийслэл Будапешт хотыг зорилоо.

Тэд энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох учиртай.

Тухайлбал тэмцээний хамгийн хөнгөн жин буюу 55 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 60 кг-д ОУХМ Э.Ням2Очир, 66 кг-д ОУХМ Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 84 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нар оролцох бол хамгийн хүнд жин буюу 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат зодоглох юм.

Уржигдар шөнө олимпийн наадмын хөтөлбөрт багтах болсон тус спортын дэлхийн аварга шалгаруулах энэ оны анхны тэмцээн Будапешт хотын “Papp Laszlo Sport arena” спорт цогцолборт долоон өдрийн турш үргэлжлэх ажээ.

Сонирхуулахад Унгар улс чөлөөт бөхийн ДАШТ-ийг эх орондоо зохиох эрхийг дөрөв дэх удаагаа авч буй бөгөөд манай тамирчид энэ тэмцээнээс өмнө нь таван медалийг авч байжээ.

Тухайлбал 1985 онд А.Энхээ 62 кг-ын жинд мөнгөн медаль, гавьяат тамирчин Б.Болд 68 кгын жинд мөнгөн медаль, Лу.Энхбаяр 74 кг-ын жинд хүрэл медаль, 1986 онд А.Энхээ 62 кг-ын жинд хүрэл медаль, 2005 онд гавьяат тамирчин Б.Наранбаатар хүрэл медалийг тус тус хүртэж байсан байна.

Д.Жавхлан /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих