Жүжигчин А.Ганчимэг телевизийн нэвтрүүлэгч болжээ

Залуу жүжигчин А.Ганчимэг жүжигчин хүн бүхэн ороод байдаггүй УДЭТ-т сургуулиа төгсмөгцөө ажиллаж, чамлахааргүй олон дүр бүтээсэн. “Хэцүү анги” киногоороо олонд танигдсан тэрээр өдгөө “Хувьсал” продакшны албан ёсны жүжигчин болсноо мэдэгдээд байгаа юм. Театрынхаа жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч нартайгаа хамтран хувийн продакшнд харьяалагдан анхны дэлгэцийн уран бүтээлээ бэлэн болгоод байгаа А.Ганчимэг нэвтрүүлэгч болохоор шийджээ. Тэрээр жүжигчин мэргэжлээрээ ажиллахаас гадна “TV9″ телевизийн нэвтрүүлэгч хийж өөрийн бас нэгэн чадвараа харуулахаар шийдсэн бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих