УИХ-ЫН ГИШҮҮН С.БАЯРЦОГТ ТЭР БУМААСАА ХӨШӨӨ БАРИУЛЖ БАЙНА

Монголын улс төрд хэтэрхий мэргэн жараахай явсан С. Баярцогт МАХН-ын бэлтгэл хүчин болсон МХЗЭ-ээс өөрийнхөө карьерийг эхэлсэн гэж олон түмэн ярилцдаг. МХЗЭ-ээ Монголын Залуучуудын Холбоо болгон нэрийг нь өөрчлөхөд ч үнэтэй хувь нэмэр оруулж уг байгуулагынхаа зарим нэг өмчийг зарж баяжсан гэж хүртэл хардагдаж явсан удаатай.

Улсын Бага хурлаас эхлэд хар нялхаараа шахуу “Би, би, бигээрээ өвчилсний хүчинд” одоо л нэг хий нь гарсан улс төрч болжээ.
Сэлэнгэ нутгаас 2008 онд УИХ-д ялалт байгуулан гарч ирсэн түүний тухай нутгийнхан нь янз бүрийн хар, цагаан амтай байдаг ч аль ч төрд тал алддаггүй тэрбээр ирэх сонгууль дөхөх тусам бариад авч үзүүлчих юм хийх гээд зүтгэж явна. Хэдэн жилийн өмнө ордны өмнөх Чингис хаан болон Монголын төрийн уламжлал, залгамжийг харуулсан сүрлэг байгууламжийг удирдаж явсан тэрбээр нутгийнхаа хойд өндөрлөг дээр жанжин Д. Сүхбаатарын хөшөө бүхий цогцолборыг санаачлан тэрбум төгрөгөөсөө “хандив” өргөн бариулж байгаа тухай нутгийн залуучууд нь ам булаалдан ярилцах болжээ.
Энэхүү ажлыг яг газар дээр нь гардан хянаж байгаа хүн бол Сэлэнгэ аймгийн засаг дарга Б. Эрдэнэбат аж. Нутгийнхан нь Засаг даргын хар жийп хөшөө барьж байгаа толгой дээр долоо хоногтоо тогтмол очдог. Засаг дарга маань тэнд байхыг бодоход ажил урагшилж байгаа юм байна гэж дүгнэдэг болж. Анх өндөрлөг хөтөл дээр Сүх жанжны хөшөөг сүндэрлүүлэх санааг Дархан хотын бурхан багшийн сэрэг дүр бүхий цогцолбороос санаа авсан хэмээн сэлэнгэчүүд ярих болжээ. Зам дагуу гэрэл чийдэнтэй болж, хөшөө цогцолбор барьж байгаад Засаг дарга, гишүүн хоёроо юм хийж байна хэмээн дүгнэж байгаа гэнэ. Гэтэл Сэлэнгэ нутгийн гайхамшигт ой шугуй, ус мөрөн олон чиг тэр чигээрээ алтны компани, хятадуудын гарт байгааг бас санах хэрэгтэй

luivarmn


URL:

Сэтгэгдэл бичих