Цамц, зангиагаа хэрхэн зөв хослуулах вэ?

270302_389370771157257_665923040_nТа дахиад л зангиагаа барин эхнэр лүүгээ гүйх гэж байна уу? Тэгвэл хэсэгхэн азнаад доорхи дөрвөн дүрмийг уншаарай. Судалтай, хээтэй зангиагаа хэрхэн цамцтайгаа хослуулах вэ хэмээн тээнгэлзэж буй эрчүүдэд энэ удаагийн зөвлөгөөгөө зориулж байна. Эцэст нь та ийм л хялбар байж шүү дээ хэмээн уулга алдах вий.
1. Хээний өнгөтэй хослуулах нь
Энэ тохиолдолд эхлээд цамцаа хайгаарай. Ингэхдээ цамц тань цулгуй, завсрын өнгөтэй байх ёстой. Харин зангиагаа сонгохдоо хээний нүдэнд тусахуйц өнгийг нь цамцтайгаа ижилсүүлээрэй.
2. Сургуулийн дүрэмт хувцас
Шоотой цамцыг зангиатай хослуулах хамгийн энгийн арга бол ижилхэн шоотой зангиа сонгох. Гэхдээ хүзүүн дэх шоогоо цамцныхаас ямагт том байхаар бодож сонгоорой. Энэ бол сургуулийн дүрэмт хувцасны хамгийн гол дүрэм. Түүнээс гадна өнгийг зохицуулах шаардлагатай. Үүний тулд цамцныхаа өнгийг зангианы оруулга өнгөтэй ижилсүүлээрэй. Өмдөө зангианыхаа суурь өнгөтэй ижилсүүлбэл бүр ч догь.
3. Хээний өөрчлөлт
Хэрэв та судалтай зангиа сонгохоор шийдсэн бол анхаарлаа хандуулаарай. Зангианы ил гарсан хэсэгт хоёр ижил хэмжээтэй судал гарсан байх нь эзнийгээ яаруу, сандруу харагдуулдаг гэнэ. Тиймээс нэг нь нөгөөгөөсөө том харагдахаар бодож зангидах хэрэгтэй. Харин өнгөний хувьд даруухан өнгийн цамцыг өргөн судалтай, гэгээлэг зангиатай хослуулах нь зүйтэй. Ингэснээр цамцны уйтгартай загварыг эвддэг.
4. Том, жижиг хээг хослуулах нь
Цамц, зангиа хоёр чинь огт өөр хээтэй байсан ч та гайхалтай хослуулахыг хүсч байна уу? Тэгвэл дараах дүрмийг мөрдөөрэй. Хэрэв цамц тань жижиг хээтэй бол та илүү том, олон төрлийн хээтэй зангиаг хослуул. Хар, цагаан, саарал гэх мэт үндсэн өнгийн цамцан дээр хээтэй нь өнгө дагуу зангиа зүүдэг. Харин цамц тань тод, хурц өнгөтэй бол зангиагаа сонгоход илүү хялбар байдаг.
Эцэст нь
За, одоо, цамц зангиагаа хослуулах нь арай л хялбар санагдаж байгаа биз. Үүнээс хойш та хэн нэгнээс алийг нь зүүх вэ гэж асуух шаардлагагүй боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих