Тун удахгүй Оюутолгой төвийн эрчим хүчтэй холбогдох нь
Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга зэрэг манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах стратегийн орд газруудыг цахилгаанаар хангах зорилготой Мандалговь-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн ажил дуусах шатандаа оржээ.
Уг төслийн хоёрдугаар үе шат болох Тавантолгой-Оюутолгойг холбосон 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил бүрэн дуусаж 2013 оны наймдугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний яамны техникийн комисс ажилласан байна. Энэ шугамаар дамжуулан Ухаахудагийн цахилгаан станцаас Оюутолгой дэд станцын барилга угсралтын ажлыг цахилгаанаар хангаж байна. 2013 оны найман сараас эхлэн Оюутолгой дэд станцын барилга угсралтын ажил хэрэгжиж байгаа ба энэ оны 10-р сард багтаан дуусгахаар зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Одоогоор 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа тус дэд станцын барилга угсралтын ажил дууссанаар төслийнгүй цэтгэл 100 хувьд хүрч, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойг холбосон 400км цахилгаан дамжуулах агаарын шугам, Чойр, Мандалговь, Тавантолгой, Оюутолгойн дэд станцууд ашиглагч байгууллага болох Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний ашиглалтад бүрэн шилжих юм байна. Төслийн үр дүнд Өмнөд бүс төвийн эрчим хүчний системд холбогдож, говь нутгийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах юм.
Түүнчлэн Тавантолгойд том чадлын цахилгаан станц баригдсанаар эрчим хүчний хоёр талт тэжээл үүсгэн Төвийн бүс болон Улаанбаатар хотын есөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой юм байна. Мөн Оюутолгой төслийн цахилгааны боломжит хэрэглээг дотоодоос хангаснаар борлуулалтын орлого нэмэгдэж, Хятад улсаас импортоор авах цахилгааны хэмжээг бууруулах давуу талтай. Цаашлаад Цагаан суварга, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороор дамжин Төвийн болон Говийн бүсийн цахилгаан хангамжийн нэгдсэн системийг үүсгэж, цахилгааны эх үүсвэрүүдийн үр ашиг, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх юм. Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төсөл Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Харин санхүүжилтийн хувьд эргэн төлегдех нөхцелтэйгээр ол-гогдсон бөгөөд энэхүү томоохон бүтээн байгуулалтыг М-Си-Эс Интернэйшнл компани өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэн, бүх эрсдэлээ даан, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгуулж байгаа нь энэ аж.
Э.Мишээл
MINING
URL: