Мэдээж, араас нь хамаагүй дээр

Эрчүүдийн сонирхол, судалгааны гол объектын нэг нь яах аргагүй эмэгтэйчүүд. Сонирхдог зүйлээ тал бүрээс нь судалж мэдсэн байх нь мэдээж давуу талыг авчирна. Өнөөдөр бид судалгааныхаа нөгөө талд орж байна.
Эмэгтэй хүний өгзөг бол байгалийн гайхалтай бүтээлүүдийн нэг. Хоёр гайхалтай “бөмбөлөг” хэлбэр бүхий өгзөг нь эрчүүдийн тархинд баяр баяслын дааврыг ялгаруулж тэдний сэтгэл зүрхийг үргэлж татаж, догдлуулдаг.

Харамсалтай нь, өгзөгний эзэд эрчүүдээс өгзөгөө янз бүрийн аргаар нуухыг үргэлж оролдох юм. Гэлээ ч гэсэн эрчүүд сонирхолдоо хүрэхээр элдэв арга, заль гаргасаар л… Наад захын жишээ л гэхэд хувцас загвар зохион бүтээгч эрчүүд бие барьсан жийнс, мини шорт, усны хувцас зэргийг зохиож, дараа нь тэднийгээ хамгийн сайн шилдэг хэмээн загварын сэтгүүлүүдээр сурталчлан хатагтай нарт өгзгөө илүү гоё, ил тод харагдуулах аргуудыг санал болгосоор л байна шүү дээ.

ӨГЗӨГНИЙ ТӨРЛҮҮД

    Ямар ч судлаач хэмжих багажгүйгээр сансрын биет ч бай, эмэгтэй хүний өгзөгийг ч бай хэмжиж судалгаагаа явуулж чадахгүй биз дээ. Тэгэхээр судлагдахуунаа эхлээд сайтар судлахын тулд төрөл зүйлүүдийг нүдэн баримжаагаараа мэдэж авах нь чухал.

1. Өгзөгний дээд хэсэг нь тэгшхэн байх бөгөөд нуруутайгаа бараг нэг шулуун шугамд байна.

2. Хоёр тэнцүү зууван дугуй дүрсийг үүсгэсэн хэлбэр.

3. Доод ба дунд хэсгээрээ бага зэрэг унжсан хэлбэртэй өгзөг.

4. Зөв хэлбэрийн өгзөг. Хоёр бөмбөлөг шиг л харагдана.

5. Цаад талынхаа нуудгайн нугалааг харагдуулахаар шахуу өгзөг.

6. Ар тал руугаа түнтийсэн хэлбэр бүхий өгзөг.

ӨГЗӨГНИЙ ХУВЦАС

Эмэгтэйчүүдийн өгзөгний хувцсыг та нар мэдэхгүй гэж бодохгүй байна л даа. Гэхдээ зургийг нь харж нүд хужирлах үүднээс…

Бикини
Дотуур өмдний бүсэлхийг дор болгосон сонгодог загвар. Өмссөн байхад өгзөгний дээд хэсэг харагдаж байх ёстой .

Стринг
Ардаа нарийн утас, урдаа жижигхэн гурвалжин.

Танга
Стрингээс ялгаатай зүйл нь гэвэл ардаа утас биш нарийн даавуун зурвастай.

Шорт
Бие барьсан биеийн хэлбэр гаргахуйц нилоны хольцтой.

Слип
Бүслүүр өндөр боловч өгзөгний хэсгээр нүцгэлсэн ухвартай дотуур өмд. Махлаг эмэгтэйчүүдэд тохиромжтой. Учир нь биеийн галбирыг аятайхан болгож харагдуулдаг.


Бид өөр зам сонгоно

“Durex”-ийн судалгаагаар эмэгтэйчүүдийн гурван хувь нь анал сексийг илүүд үздэг байна. Мөн тэдний 10 хувь нь хааяа үүнийг хийхээс буцдаггүй. Гэхдээ анал сексийн сонирхол нас ахих тусам улам ихэсдэг гэнэ. Хэрэв 20 настай охид бүсгүйчүүд дунд 13 хүний нэг нь анал сексээс таашаал авдаг бол гучаас дээш настай эмэгтэйчүүдийн 10 хүний нэг нь ийм таашаалыг амсдаг байна.

Өгзөг ба чөтгөр

Шашин өгзөгт хэзээ ч сайнаар хандаж байсангүй. Гэлээ ч тэдний дунд өгзөгний талаар сөргөлдөөнтэй сэтгэгдэл байдаг. Зарим ламтан чөтгөрт өгзөг байхгүй учир эмэгтэй хүний өгзгийг чөтгөр шүглээгүй ганцхан газар гэж үздэг. Чөтгөр ганцхан эвэрлэг, үнэр танар нь дэндсэн анустай. Түүнийгээ тольдох дуртай хүүхнүүдэд харуулж байдаг гэж тэд айлтгадаг. Ер нь бол хүний өгзөг буруу номтныг “сандралд” оруулах учир чөтгөрт өгзгөө харуулах хэрэгтэй гэдэг. Чөтгөр хүний өгзгийг хармагцаа “Надад байхгүй, ямар сүртэй эд вэ” гээд л алга болж өгдөг гэлцэх нь ч бий.
Гэтэл бас нөгөө хэсэг ламтнууд дур хүсэл өдөөгч муу бүхэн өгзөгт л байдаг учраас өгзөг бол нүглийн үр гэж номлодог. Тиймээс ч охидоо даруухан хүмүүжүүлэхээр эцэг нь тогтмол биш юм аа гэхэд хааяа нэг гарын салаа амсуулдаг гэдэг. Орчин үеийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид хүмүүжлийн тийм аргын тухай бичсэн дундад зууны ном судрыг дахин хэвлүүлэхэд хориг тавих ёстой гэж шаарддаг ажээ.

АГУУ ӨГЗГҮҮД

Marylin Monro
“Миний өгзөг Холливуудад шилдэг нь. Тэгэхлээр дэлхийд шилдэг гэсэн үг” хэмээн жүжигчин бүсгүй итгэл төгс ярьдаг байлаа. Дэлхий ч түүнтэй санал нэг байв.Түүний тоглөсөн кино бүрт л Мэрилиний өгзөг хэсэгт үзэгчдийн анхаарлыг татах зураглал заавал байж л байдаг. Гоё өгзөгтэй эмэгтэй хүний өгзөг алхаж байхад нь үл мэдэг чичигнэн хөдөлж байх ёстой гэж Мэрилин хэлдэг байсан гэнэ. Үүгээр ч барахгүй бөгс хаялан алхах өөрийн аргыг тэрээр бодож олсон гэдэг.

J Lo
Байгалийн жинхэнэ бүтээл гэж өөрийнхөө өгзгөөр бахархдаг Женнифер Лопес бусдыг ч гэсэн түүний өгзгийг хамгийн сайхан гэдэгт эргэлзэх хэрэггүй гэдэг. Түүний сайхан өгзөгний хэлбэр галбирыг бүтээгчид нь эцэг эх нь биш, харин пластик мэс засалчид гэдгийг ч тэр нэг их нуудаггүй. Хиймэл гэдэгтээ гол биш хамгийн чухал нь эцсийн үр дүн гэж тэр боддог. Харин өгзөгний тус бүрээ арван сая доллараар даатгуулсан гэдгээ жүжигчин бүсгүй эрс үгүйсгэдэг гэнэ.

Мarta Bonnar
Эмэгтэй хүний өгзөг зурахад хэдэн зуун заан будаж болохоор их будгийг зураач нар гарзадсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ импрессионист зураач Пьер Боннарын эхнэр Мартагийн өгзөг шиг алдаршисан зураг бараг үгүй байх. 1933 он гэхэд урлагийн энэ төрлийн урсгалын зураачдаас “Толины өмнөх нүцгэн бүсгүй” гэх зургийг бүтээгээгүй хүн үлдээгүй юм.
Пьер Боннартын зураг багагүй дуулиан мандуулсны шалтгаан нь эхнэрээ зурсан хэрэг байлаа. Олон өнгийн толбоор бүтээсэн эхнэр нь гайхмаар үзэсгэлэнтэй байгаагүй, бас тэгээд хавтгай өгзөгтэй зурагдсан байлаа. Гэхдээ л зурагны өмнө өдөржингөө л эрчүүд татагдан хөлхөж байв. Дараа нь сэтгэл зүйчид энэ зургийн секс агуулгыг “нууцаар харах” цэнэг агуулсан хэт натурал зураг гэж тайлбарлаж байсан юм.

Bridget Bardot
Кинонд нь Брижид Бардогийн өгзгийг оруулахгүй байхыг шаардсан продюсерүүдэд тайлбар тавихдаа Францын нэртэй кино найруулагч Годар “Тавиад оны кино бол ердөө л Брижит Бардогийн өгзөг” гэж хариулсан гэдэг. Брижитийн тоглосон кино бүрт өгзөг нь чухал үүрэгтэй байлаа. Түүнийг уцаартай Жан Габен алгадаж, чалхгүй болсон гунигтай нөхөр нь “Эсрэг талын гэрэлтэй цонх” кинонд харж суудаг. “Үнэн” гэдэг кинонд нүцгэн Брижит үзэгчдийн эсрэг буруу хараад мамба бүжиглэдэг. Жүжигчин бүсгүй сайхан өгзөг, үс засалт хоёроороо тухайн цагийнхаа симбол байсан юм.

Афродита Каллипига
Бидэнд Аттикийн баримлын эртний Ромын хувилбар л хүрч ирсэн юм. Каллипига гэсэн үг нь “гоо сайхан өгзөгтэй” гэсэн утгыг илэрхийлэх ба энэ утга нь яг л тэрхүү баримлыг тодорхойлох аж. Домгоор бол Афины эгч дүү хоёр хэн нь сайхан хүүхэн бэ гэдгээрээ маргаад боомтод очин харийн хэн нэгнээр шүүлгэхээр болжээ. Харийн залуу хархүү хэнийг сонгохоо эргэлзэж байхад нь эгч, дүү хоёр буруу харан зогсоод өгзгөө харуулсан гэдэг. Залуу эгчийг нь шилжээ. Тэрээр сонгоод ч барахгүй эгчид нь сэтгэл алдарч эхнэрээ болгохыг хүссэн гэдэг. Харийн хүн баян нэгэн байсан учир эгч нь түүний эхнэр болохыг зөвшөөрчээ. Харин дүү охин нь тэр залуугийн дүүтэй гэрлэсэн гэж тэрхүү домогт өгүүлдэг. Хуримын дараа баян нөхрүүд нь Афродитагийн сүм босгох хөрөнгө гаргаж, энэ тэмцээнийг дурсан Афродитагийн баримлыг босгуулжээ.

СЭРЛИЙН ЦЭГИЙН СХЕМ

Өгзөг нь туйлын “хатуужилтай” эрхтэн боловч мэдрэлийн олон төгсгөл цугларсан сэрэл мэдрэмжтэй хэсэг аж.
Зургийг харах аваас улаанаар тэмдэглэгдсэн хэсгүүд өгзөгний гол сэрлийн бүс нь болж байна. Сексийн үед базаад авахдаа биш, гол нь хуруугаараа зөөлөн хүрэх хэрэгтэйг эмч нар зөвлөдөг. Алгадаад авснаас иллэг хийвэл илүү үр дүнтэй гэнэ.

ӨНГӨТ АРЬСТНЫ ГАЛБИР

Негр эмэгтэйчүүдийн (ардаа орхисон мэт оцгор) өгзөг өдөр тутмын тогтмол гүйлтийнх нь үр дүн гэнэ. Кенийн хөдөө нутгийн эмэгтэйчүүд болон Кениэс Европ, Америкт ирж суурьшсан эмэгтэйчүүдийн харьцуулсан судалгааг хийсэн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Цагаачдын үр удмын өгзөг нь үе тэнгийн цагаан арьстнуудынхаас ялгагдах юмгүй байсан бол Кенийн хөдөөгийн эмэгтэйчүүдийн өгзөг тогтмол өсч томорсон байлаа. Үүнээс гадна Африкийн бушмен ба готтентотын омгийнхний өгзөгний хэмжээ нь генийн зохицуулалттай. Готтентот эмэгтэйчүүдийн өгзөг бүслүүрээрээ заримдаа нэг метр ч байдаг. Энэ үзэгдлийг шинжлэх ухааны хэлээр “стеатапигия” гэж нэрлэдэг. Өгзөгт хуралдсан өөх нь ган гачигтай, хоол хүнс ховор цагт хүүхэд тээхэд тэжээл болдог гэнэ.

САЙХАН ӨГЗӨГНИЙ ГЕН ОЛДЖЭЭ

Америкийн Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд Дюкийн их сургуулийн дэргэдэх Анагаахын төвийн эрдэмтдийн хамтаар ер бусын тохиолдлыг ажиглан судалсан байна. Туршилтын талбайд тэжээгдсэн хонины нэг хэсгийн хөлөнд өгзөг гэмээр хэсэг томорсон байхыг тэд олж тогтоосон байна. Сонгон үржүүлж байж тэд өгзөгтэй үүлдрийн хоньтой болсноор барахгүй өгзөгийн хэмжээг бий болгодог генийг нээсэн байна. “Каллипигос” гэж нэрлэгдсэн уг генийг нээснээр тэд маханд дуртай хүмүүст тус болов. Түүгээр ч барахгүй нэгэнт генийг нь нээсэн юм чинь хавтгай бөгстэй эмэгтэйчүүдэд өгзөгнийхөө гоо сайхныг сайжруулах найдлага төрүүллээ.

Эх сурвалж: UPTOWN сэтгүүлээс..

URL:

Сэтгэгдэл бичих