Араар тавилтыг өөр өнцгөөс харвал

Британийн социологич Кэтрин Хаким өөрийн шинэ номондоо гэр бүлийн хууран мэхлэлтийн талаар нээлт гэмээр шинэ санаа дэвшүүлжээ.

Амьдралын асар их аз жаргалын нууц нь их хэмжээний секс ба бат бөх гэр бүл хэмээн британийн социологич үзэж байна. Интернет-технологийн хөгжилтэй уялдан бүсгүйчүүд нууц амрагтай болох талаар эрчүүдтэй бараг адил, зарим тохиолдолд бүр илүү гарахаар болсон аж.

Урьд өмнө улс төрийн судалгааны төвд ажиллан, Лондонгийн эдийн засгийн сургуульд багшилж байсан энэхүү социологич өөрийн шинэ номондоо араар тавилтын хандлагыг өөр өнцгөөс авч үзэхийг зөвлөсөн байна.

Энэ чиглэлийн нийгмийн хуучин хандлага аль хэдийн хоцрогдсон хэмээн тэр үзэж байгаа аж. Одоо хосууд францчуудын “гэр бүлийн үнэнч биш байдалд хандах философийн онолыг” хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.

Социологич өөрийн онолыг судалгааны тоо баримтуудад үндэслэн гаргасан байна. АНУ, Их Британи гэх мэт энэхүү асуудалд хурц шүүмжлэлтэй ханддаг орнуудад гэр бүл салалт их хэмжээтэй байхад үүнд тэвчээртэй ханддаг зарим орнуудад салалт харьцангуй бага байдаг аж.

Францад гэхэд гэр бүлтэй эрчүүд, эмэгтэйчүүдийн 14-нь араар тавьдаг гэнэ. Скандиновын орнуудын эхнэр нөхрүүд “зэрэгцээ харьцааныхаа” талаар илэн далангүй нээлттэй ярилцдаг аж. Фин эрсийн тал нь, бүсгүйчүүдийн гуравны нэг нь гэр бүлээс гадуур ямар нэгэн харьцаатай байдаг хэдий ч харьцангуй тогтвортой гэр бүлтэй байдаг аж.

Кэтрин Хакимын энэхүү шинэ ном британийн нийгэмд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ба The Telegraph сонинд хэсэг хэсгээр нь нийтэлэгдсэн байна.

chingis mn


URL:

Сэтгэгдэл бичих