Т-Батаарыг Дарханд байлгахаар боллоо
“Тираннозаурс Батаар”-ыг Дархан-Уул аймгийн төв музей рүү авч явахаар боллоо. Хүүхдийн баярын дараахан Сүхбаатарын талбайд байрлах “Үлэг гүрвэлийн түр музей”-д байрлуулж, олон нийтэд харуулсан Батаарыг энэ сарын 10-15-ны хооронд Дархан хотод байрлах музей рүү авч явахаар болсон байна. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Эрдэнэчулуунаас тодрууллаа.
Батаарыг Дарханы музейд байлгахаар болсон гэв үү?
Батаарыг хадгалах байр сав Улаанбаатар хотод байхгүй учраас Дарханы музейн хүмүүстэй ярилцаад Дарханы музейд байлгахаар болсон. Мөн тэндэхийн хүмүүст үзүүлж, сонирхуулахаар болсон. Энэ сарын дундуур Дархан руу авч явна.
Уг нь Лениний музейн асуудал танай талд шийдэгдсэн биз дээ?
Лениний музейг төрийн өмч гээд тогтоочихсон учраас манайх өөрсдөө авна. Харин шууд үзмэр дэлгэх боломжгүй. Музейн зориулалтаар нь ажиллуулахгүй удсан учраас шинээр засвар шинэчлэл хийх шаардлагатай байгаа.
Шинээр томилогдсон ажлын хэсэг Ленийний музейн байранд үнэлгээ хийж, акт тогтооно. Тийм учраас Батаарыг Лениний музейд байрлуулах боломжгүй, Дарханы музейд байлгахаар болсон.
Дархан-Уул аймагт Үлэг гүрвэлийн олдворыг байрлуулах зориулалтын музей байгаа юм уу?
Ямар ч байсан Дарханы музейг очиж үзээд холбогдох хүмүүстэй нь уулзсан. Тэнд Үлэг гүрвэлийн олдворыг олон нийтэд дэлгэж үзүүлэх боломжтой юм байна гэж дүгнэсэн.
Тираннозаурс Батаарыг Дархан руу машинаар тээвэрлэх үү?
Тэгэх байхаа.
Эх сурвалж: www.aravt.mn
URL: