Нянгийн эсрэг үйлчилгээтэй үнэт металл

Нянгийн эсрэг үйлчилгээтэй үнэт металл

Алт хүн төрөлхтний түүхийн туршид үнэт металлын тоонд тооцогдон арилжааны хэрэгсэл, хадгаламж, гоёл чимэглэлд хэрэглэгдэж ирсэн түүхтэй. Харин өнөө цагт алтыг шүдний эмнэлэг, электроникийн салбарт ихэвчлэн хэрэглэж байгаа аж.

Энэ металл нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас эмнэлэгт өргөн хэрэглэдэг байна.

Алт янз бүрийн металлтай холилдох чадвар өндөр тул энэ чанарыг нь ашиглан төрөл бүрийн үнэт хайлшийн үндсэн эд болгон хэрэглэдэг байна.

Алтыг нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулдгийг ашиглан дэлхийн зарим орон хүнсэндээ хэрэглэдэг аж.

Италийн мастер тогооч Гуальтеро Маркезе анх алттай хоолыг сонгодог хэрэглээний цэс болгон зохиожээ. Харин одоо цагт Японы алттай кофе, Энэтхэгийн алтан үртсээр хачирласан олон төрлийн хоол, Тай үндэсний алттай мөхөөлдөс зэрэг нь дэлхийн тансаг зэрэглэлийн хоолны жоронд багтдаг байна.

Алтыг 2-3 шатлалтай боловсруулан хүнсэнд хольдог тул хоол боловсруулах эрхтэнд биологийн идэвхгүй нөхцөл болон, механик гэмтэл учруулдаггүй аж. Хүнсний алт нь залуужуулах, бие махбодийг цэвэрлэх, нянгийн эсрэг нөлөө үзүүлэхээс гадна үе мөч, зүрхний өвчин, уушигны багтраа, элэг ходоод анагаахад тустай байдгийг эрдэмтэд тогтоожээ. /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих