“Мобиком” шинэ захиралтай боллоо, харж л сууя

ba3e41059f320120bigЧухам үнэн эсэхийг бүү мэд, нэг сая хэрэглэгчтэй боллоо гэхээс эхлээд л хэвлэл мэдээллээр байнгын монополь эрх эдэлж байдаг “Мобиком” корпораци шинэ захиралтай болсонд хэрэглэгч олон таатай байна. Учир юу вэ гэвэл шинэ удирдлагатай болсон “Мобиком” корпорацийг одоо шинэ хэлбэрээр ажиллах байх хэмээн найдаж буй. Тэгэхээр өнөөх шулаачин, молиго үмхүүлэгч гэсэн нэрнээсээ салах байх гэсэн горьдлого Мобикомын хэрэглэгчдэд байх шиг. Тийм ч учраас шинэ захирал Дэвид Холлидэйг ам сайтай хүлээж авч байгаа хэрэг. Монголын анхны үүрэн телефоны оператори гэдгээрээ байнга монопаль эрх эдэлж ирсэн тус корпорацийн хэрэглэгчид өөрсдийнх нь хэлсэнчлэн нэг сая хүрдэггүй юм гэхэд лавтай хагас сая гаруй хэрэглэгчтэй томоохон байгууллага мөн. Тэгэхээр энэ олон хэрэглэгчийн урмыг удаа дараа хугалж байсан байгууллага удирдахаар болж байгаагаа тэрээр сайтар мэдэж байгаа болов уу. Идээчин шулаачаас эхлээд хулхидагч хүртэл нэр зүүж явахдаа багагүй хэрэглэгчдээ бусад үүрэн телефоны операторуудад алдсаныг бид амьдрал дээрээс мэднэ. Нэг өглөө хөршүүд маань энэ Мобиком арай ч хэтэрч байна. Үүнийг болилоо хэмээгээд Скайтелийн хэрэглэгч болж байв.

Учир нь тус компанийн скайфони үйлчилгээ тэдэнд таалагдаж дээ. Үүний дараа өдөр манай ажлынхан бүгд Мобикомоос татгалзаж, Юнителийн хэрэглэгчид болов. Учир нь “Юнитель” компаниас допинг хэмээх үйлчилгээ нээсэн аж. Дээрх операториудын тариф ч үнэхээр хямд байгааг нуух юун. Тэгэхээр өртөг өндөр утас хэрэглэх хэн байх билээ хэмээн бодож суулаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Мобиком” корпораци бүтэн нэг сарын турш “Хосоор нь хожоорой” сугалаагаа сурталчилж, хонжворыг нь олон түмний нүдэн дээр тодруулна гэж молиго үмхүүлсэн. Гэвч “Мобиком” корпорацийн ерөнхий захирал ноён Р.Ариунцогт дээрх нэвтрүүлгийн талаар юу ч мэдэхгүй гэх хариултыг өгч байв. Энэ тухай ШӨХТГ-ын хяналт зохицуулалтын улсын байцаагчид  манай маркетингийн ажилчид МҮОНТ-ээр шууд нэвтрүүлье гэсэн захиалга өгсөн юм билээ. Гэтэл телевизийн зүгээс боломжгүй гэсэн хариу өгсөн байна лээ. Би урьдчилж бичлэг хийсэн гэдгийг мэдээгүй. Сая л мэдээд ажилчдаа цуглуулж, юу болсныг нь тодруулах гэж байна гэсэн тайлбарыг өгсөн.

Ийнхүү сүүлчийн будилаанаас болж мөн л хэдэн зуун хэрэглэгчид Мобикомоос татгалзаж байсныг санаж байна. Энэ бүгд ч яахав, өнгөрсөн хэрэг. Одоо харин шинэ захирал ноён Дэвид Холлидэйг хэрхэн ажиллаж, алдсан хэрэгчдээ буцааж авахыг л харах үлдлээ. Гэхдээ ноён Дэвид Холлидэйг хэрэглэгч олон ажил сайжруулна, бидэнд нааштай хандана гэсэн үүднээс хүлээн авч байгаа. Собикомд үнэнч хэрэглэгчдийн хувьд тэр шүү дээ. Харин нөгөө талаас Дэвид Холлидэй нь сүүлийн 30 гаруй жил Зүүн өмнөд Ази, Дундад Ази, Африк болон Европын орнуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж байсан хэмээж байна лээ. Дэлхий хэрсэн энэ хүн мэдээллийн технологийн сайн мууг гаргууд мэднэ. Тэр тусмаа энэ талын луйвар булхайг бүр ч сайн мэднэ. Тэгэхээр угийн муу нэр зүүсэн Мобикомыг бүр муу нэртэй болгох уу. Эсвэл муу нэрнээс нь салгаж авах уу гэх зэргээр олон таамаг дэвшүүлж байна. Өнөөх “Сахил хүртээл шал дордов” гэгч л болохгүй бол яахав. Юутай ч сайнаасаа саар нэр зүүх болсон Мобиком шинэ удирдлагтай боллоо. Харж л сууя.

Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих