“Талх” Ганхуягт танхай этгээдийн дүр зохисонгүй
Уг нь боловсролтой бол боловсролтой, хэлтэй бол хэлтэй, туршлагатай бол туршлагатай залуу улс төрч Ч.Ганхуяг улс төрд орсноос хойш урагш муутай яваа. Хас банкиндаа байхдаа харин ч давгүй имижтэй байсан гэж хэлж болно. Ч.Ганхуяг өмнөх Засгийн газарт Сангийн дэд сайдын алба хашиж байхдаа талхны үнийг 300 төгрөг гэж хэлснээс хойш, олны доог болж, “талх” хочтой болсон.
Энэ нь түүний улс төрийн рейтингэд нөлөөлж, УИХ ын гишүүнээр сонгогдож чадахгүй нэг шалтгаан болсон ч гэж хэлж болно.
Саяхан тэр Төрийн ордон руу салаавч гаргасан нь түүнд огт зохисонгүйгээр үл барам соёлтой залууг бүдүүлэг, савсаг улс төрчийн төрхөнд хувиргав. Аливаа үйлдэл хүндээ зохиж, цагаа олсон байвал акц бүхэн амжилттай болдог. Харин энэ удаа танхай этгээдийн дүр Ч.Ганхуягт л лав зохиогүй чимэг болов. Тэр уг нь МАН-ын “бөлдөгнөөсөө бариулчихсан” дарга нараасаа салъя гэсэн байр суурьтай байгаа гэдгээ илэн далангүй хэлдэг. Хэрвээ шалгахаар ямар нэг асуудалд орооцолдох гээд байгаа бол дуугардаг, хэлдэг, элдэв асуудалгүй залуусаа гаргаж ирэх нь зүйтэй хэмээн зоригтой дуугараад байгаа эрхэм.
http://www.aravt.mn/content/7328/.htm
URL: