Цуйванд “нугасгүй” Рагу Т.Ариунааг хэлэх үггүй болгожээ
Энэтхэг гаралтай, Сингапурын иргэншилтэй Продюсер Рагу МУГЖ Ж.Алтанцэцэгийн “Просаунд” студид ажилладаг төдийгүй “Universe best songs” уралдааны шүүгчээр ажиллаад багагүй хугацааг үдсэн. Бас ч үгүй Монгол эхнэр авч, төрсөн нутаг болох Сингапур нь манай улстай адил санагддаг хэмээн өөриймсдөг тэрбээр манай улсын иргэн болохоос татгалзахгүй хэмээн хэлж байсан удаатай. Ингээд ч зогсохгүй Монгол хоол, тэр дундаа цуйванд нугасгүй Рагу Монголын поп дива хатагтай нарын нэг, МУГЖ Ариунааг хүртэл хөөж авирласан тухай мэдээлэл гараад байна.
Ер нь ч Рагу, дуучин Ариунаа хоёр хоорондоо сайнгүй харилцаатай гэдэг. Тэд саяхан Алтанцэцэгийн студи дээр Ариунаа, Рагу хоёр ярьж суугаад маргалдаж, Рагу “Чи хуурамч хүүхэн. Чи надад таалагддаггүй. Яг одоо эндээс гар. Би ажлаа хийлээ” гэж Рагу уурлаж, МУГЖ Т.Ариунаа юу ч хэлж чадалгүй нүдээ хэсэг анивчиж байгаад гараад явчихсан гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: