У.Мөнх-Эрдэнэ сорилд орохоор болов
Ирэх сард Казакастанд боксын ДАШТ болно. Харин уг тэмцээний 64 кг-ын жинд манай улсаас ямар тамирчин явах нь тодорхойгүй байна. Энэ жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Азийн аварга болсон бол ОУХМ З.Энхзориг энэ жил улсын аварга болсон. Энэ хоёр тамирчны чухам хэнийг явуулах дээр манай боксынхон эсрэг тэсрэг байр суурьтай байгаа.
Уг маргааныг шийдэхийн тулд энэ сарын дундуур хоёр тамирчны хооронд сорилго тэмцээн зохиохоор болсон байна. У.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт сорилд оролцохгүй хэмээн мэдэгдэл хийж байсан ч Боксын холбооноос гаргасан эл шийдвэрийг дагахаар болсон юм байна
- See more at: http://www.shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11387#sthash.uVDeHvs5.dpuf
URL: