Хаягийн төсөлд иргэдийн саналыг авна
Байгууллага аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламж нь тухайн байгууллагын дүр төрх, нүүр царай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дизайныг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байдаг.
Нийслэлд хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаяг байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа.
Стандартын дагуу хийгдсэн хаягийн самбарууд. хангалттай хэмжээнд байдаггүйгээс талбайн нэршлийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд сайн мэддэггүй.
Үүнээс үүдэн барилга байгууламжийн хаяг, хаягийн байгууламжийг стандартын дагуу хийж байрлуулах зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс хаяг байрлуулсан байгууллага болон, олон нийтийн эрх ашиг, хэрэгцээг үндэслэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн хаяг, хаягийн байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас анхлан боловсруулан гаргажээ.
Улаанбаатар хот өргөжин тэлж, хүн амын төвлөрөл ихсэж байгаа энэ үед журам батлагдсанаар барилга байгууламж, гудамж талбайн хаяг байршлыг зөв зохион байгуулалтад оруулах боломж бүрдэх аж.
Ж.Мягмар
URL: