Хуурамч бүтээл худалдахыг оролджээ

Хуурамч бүтээл худалдахыг оролджээ

МЭӨ IV зууны бүтээл болох Македоны Александрын хүрэл хөшөөг долоон сая ам.доллараар зарсан хоёр этгээдийг Грекийн цагдаа нар баривчилсан байна.

Тэдний гэрийг нэгжих үеэр хэд хэдэн алтан баримал олджээ.

Александрын баримлыг мэргэжилтнүүд МЭӨ IV зуунд амьдарч байсан уран барималч Лисиппийн бүтээл байж магадгүй гэж үзэж байна.

Мөн хураагдсан эд зүйлсийн дотор байсан хүүхдийн толгойн баримлыг МЭӨ I зууны үед хамаарахыг тогтоосон гэнэ. Баривчлагдсан этгээдүүд хүүхдийн толгойн баримлыг 4-6 сая еврогоор зарах зорилготой байснаа хүлээсэн байна.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих