“Мобиком” шинэ захиралтай боллоо, харж л сууя
Учир нь тус компанийн скайфони үйлчилгээ тэдэнд таалагдаж дээ. Үүний дараа өдөр манай ажлынхан бүгд Мобикомоос татгалзаж, Юнителийн хэрэглэгчид болов. Учир нь “Юнитель” компаниас допинг хэмээх үйлчилгээ нээсэн аж. Дээрх операториудын тариф ч үнэхээр хямд байгааг нуух юун. Тэгэхээр өртөг өндөр утас хэрэглэх хэн байх билээ хэмээн бодож суулаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Мобиком” корпораци бүтэн нэг сарын турш “Хосоор нь хожоорой” сугалаагаа сурталчилж, хонжворыг нь олон түмний нүдэн дээр тодруулна гэж молиго үмхүүлсэн. Гэвч “Мобиком” корпорацийн ерөнхий захирал ноён Р.Ариунцогт дээрх нэвтрүүлгийн талаар юу ч мэдэхгүй гэх хариултыг өгч байв. Энэ тухай ШӨХТГ-ын хяналт зохицуулалтын улсын байцаагчид манай маркетингийн ажилчид МҮОНТ-ээр шууд нэвтрүүлье гэсэн захиалга өгсөн юм билээ. Гэтэл телевизийн зүгээс боломжгүй гэсэн хариу өгсөн байна лээ. Би урьдчилж бичлэг хийсэн гэдгийг мэдээгүй. Сая л мэдээд ажилчдаа цуглуулж, юу болсныг нь тодруулах гэж байна гэсэн тайлбарыг өгсөн.
Ийнхүү сүүлчийн будилаанаас болж мөн л хэдэн зуун хэрэглэгчид Мобикомоос татгалзаж байсныг санаж байна. Энэ бүгд ч яахав, өнгөрсөн хэрэг. Одоо харин шинэ захирал ноён Дэвид Холлидэйг хэрхэн ажиллаж, алдсан хэрэгчдээ буцааж авахыг л харах үлдлээ. Гэхдээ ноён Дэвид Холлидэйг хэрэглэгч олон ажил сайжруулна, бидэнд нааштай хандана гэсэн үүднээс хүлээн авч байгаа. Собикомд үнэнч хэрэглэгчдийн хувьд тэр шүү дээ. Харин нөгөө талаас Дэвид Холлидэй нь сүүлийн 30 гаруй жил Зүүн өмнөд Ази, Дундад Ази, Африк болон Европын орнуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж байсан хэмээж байна лээ. Дэлхий хэрсэн энэ хүн мэдээллийн технологийн сайн мууг гаргууд мэднэ. Тэр тусмаа энэ талын луйвар булхайг бүр ч сайн мэднэ. Тэгэхээр угийн муу нэр зүүсэн Мобикомыг бүр муу нэртэй болгох уу. Эсвэл муу нэрнээс нь салгаж авах уу гэх зэргээр олон таамаг дэвшүүлж байна. Өнөөх “Сахил хүртээл шал дордов” гэгч л болохгүй бол яахав. Юутай ч сайнаасаа саар нэр зүүх болсон Мобиком шинэ удирдлагтай боллоо. Харж л сууя.
URL: