Хадмынхаа гэр бүлийн 6 хүнийг хөнөөсөн Л.Наранбаатарын ял хэвээр үлдлээ

Нэг гэр бүлийн зургаан хүнийг өс хонзонгийн улмаас гэртээ нь шатаасан Л.Наранбаатарын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд боллоо. Хэргийг сануулахад Л.Наранбаатар нь өөрийн эхнэр болон хадмынхаа гэр бүлийн 6 гишүүнийг шөнө гэртээ унтаж байхад нь санаатайгаар галдсан билээ. Хэрэгтэн гал тавихдаа шатахуун хэрэглсэн учир түргэн хугацаанд гал авалцаж, гэрт байсан 6 хүн бүгд их хэмжээний түлэгдэлтэй байсан тул шархаа даалгүй харамтсалтайгаар нас барсан юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээлээ.  Л.Наранбаатарт холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд 6-р  сард болсон бөгөөд  25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мэдээг бэлтгэсэн : Л.Баярмагнай /tv5news.mn/

URL:

Сэтгэгдэл бичих