Галын дүгнэлтийг энэ долоо хоногт гаргана
“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад энэ сарын 24-ны өдөр гал гарч, нэг хүний амь эрсдэж, 300 гаруй түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Одоогийн байдлаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа юм.
Тэгвэл Шадар сайд Д.Тэрбишдагва галын дүгнэлтийг энэ долоо хоногт буюу энэ сарын 7-ны дотор гаргахыг үүрэг болгосон байна.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын галын шинжээчид шуурхай ажиллаж байгаа аж.
URL: