Нэг эрд 20 минут зарцуулж 100 мянган эртэй унтахаа зарлалаа

Зорилготой амьдрах нь сайн хэрэг боловч Польшийн Варшав хотын оршин суугч эмэгтэйн хувьд хэрээс хэтэрсэн хэрэг байж болох тухай “Huffington post” мэдээллээ.

21 настай польш эмэгтэй Аня Лисевска дэлхийн бүх хотуудаар аялж хамгийн багадаа 100 мянган эртэй унтах зорилго тавьсан байна. Гэхдээ хамтрагч тус бүртэй 20 минутын турш бэлгийн харилцаанд орно хэмээн амлажээ.

Тэрээр “Манай оронд сексийн объект болохыг одоо хүртэл цээрлэдэг. Бэлгийн хүслээ замбараагүйгээр хангахыг хүссэн хэн бүхэн гаж нэгэн эсвэл сэтгэцийн өвчтэй хэмээн тооцогддог. Гэхдээ би секс, зугаа цэнгэл, эрчүүдэд дуртай” хэмээн хэвлэлүүдэд ярьжээ.

Эмэгтэй секс уралдаанаа өнгөрсөн сард Варшав хотоос эхэлсэн хэмээн Фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрээр одоогоор 284 эртэй бэлгийн харилцаанд орсон байна. Түүний Фэйсбүүк хуудсыг 9000 хэрэглэгч дагажээ.

Хэрвээ тэр зорьсондоо хүрч 100 мянган эр тутамтай 20 минутын турш бэлгийн харилцаанд орвол энэ амлалтдаа 3.8 жилийг зарцуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих