Алга болсон хүмүүс эргэж ирдэг үү
Монголд хүн хулгайлах гэмт хэрэг их байгаа тухай ярьдаг ч чухам хэн золиос болоод байгаа тухай баттай мэдээ байдаггүй. Ор сураггүй алга болсон гээд гэрийнхэн нь батлаж нотлоод байхад эхлээд өөрсдөө хай дараа нь хорооны цагдаагаараа хайлга тэгээд болохгүй бол дүүрэгтээ ханд дүүрэг нь арга хэмжээ аваад нэмэргүй бол сая цагдаа улс орон даяар эрэн сурвалжлах хэмжээнд хүрнэ гэх мэт үй олон шат дамжлага нь дотны хэн нэгнээ алга болчоод байгаа үед хайж олох гээд шар махтайгаа хатаж байгаа хүмүүсийн зовлон дээр зовлон болж байгааг хамгийн түрүүнд анхаарууштай юм. Хүчний байгууллагуудын 72 цаг алга болсон бол хайна гэх зэрэг элдэв шалгуур нь хүний наймаачид, хүчирхийлэгч нар аль хэдийнээ ул мөрөө баллан ор сураггүй алга болход таатай боломж олгож байгааг хатуу анхаарууштай байна.
URL: