ШУТИС-ийн оюутнуудын шаардлагыг бодитой биш гэв

1ШУТИС-ийн оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлээ эсэргүүцэн суулт зарлаад байгаа билээ.

Тэгвэл өчигдөр Оюутны хөгжил нийгмийн түншлэлийн проектор Г.Намнан оюутнуудад хандсан мэдэгдэлдээ “Бид төлбөрийг тогтоохдоо сургуулиас ирсэн тодорхой саналыг харгалзан үзсэн.

Мөн төлбөр нэмсэн шалтгаанаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Харин оюутнуудын хүргүүлж буй шаардлага бодитой, судалгаан дээр үндэслээгүй учраас эмх замбараагүй байдлаа даруй зогсоох хэрэгтэй” гэсэн байна.

Ямартай ч ШУТИС-ийн оюутнуудын суулт үргэлжилж байгаа юм.

Ж.Мягмар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих