Эрхүүд амиа алдсан монгол иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эрхүү хотын Горькийн төв гудамжнаа орших есөн давхар барилгаас өнгөрсөн долдугаар сарын 5-нд Монголын иргэн 48 настай Н унаж амиа алдсан билээ.
Тэрээр асуудлыг нь шийдэж өгөхгүй бол амиа хорлоно хэмээн мэдэгдэж байшингийн оройд удаан суусан юм. Энэ үеэр ОХУ-ын онцгой байдлын аврагч олсоор уургалан авах үед талийгаач доош унаж амиа алдсан юм. Түүний үхлийг амиа хорлолт, азгүй тохиолдол хэмээн олон янзаар тайлбарласан ч Оросын сэтгэлзүйчид түүнийг орос хэлний мэдлэггүй байснаас ойлголцож чадахгүй байсан хэмээн мэдэгдсэн билээ. Ямартаа ч энэ хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийг талийгаачийн эхнэр эсэргүүцэн Эрхүүгийн мөрдөн байцаах газарт хандсан ч нэмэргүй өнгөрсөн байна.
gogo.mn
URL: