Г.Отгонцэцэг хайртдаа зориулж нүцгэн биеэ зуруулах гэнэ

“Хувьсал” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн жүжигчин Г.Отгонцэцэг боломж л гарвал нүцгэлчих гээд байдаг хообийтой. “Парисын дарь эхийн сүм” жүжгийн үеэр хагас нүцгэлж явсан тэрбээр загварын шоунд хүртэл нүцгэн бүжиглээд авсан. Гоо сайхны мэс засал хийлгэж, гоё сайхан болсноороо адлагдаж яваа ч гэлээ авьяас чадвараа бас гайхуулж чадсан жүжигчин бүсгүй  өдий хүртэл ганц бие яваа жүжигчин бүсгүйд тохирох залуу ер олдохгүй байгаад нь гайхах хүн олон. Гэхдээ олны танил царайлаг бүсгүйг театрын цалингаас өөр орлогогүй шахам байж үнэтэй машин хөлөглөж, брэнд бүтээгдэхүүнээр гоёж байгааг нь хараад хэн нэгэн баян эрхмийн амраг болсон хэмээн харддаг нь ч нууц биш. Г.Отгонцэцэг ч энэ бүхэнд эрс няцаалт хийж, амрагаа хүлээсэн бүсгүйн дүрд чадварлаг “тоглодог” юм билээ. Харин сүүлдээ үүнээсээ уйдсан уу, яасан. Ирээдүйн ханьдаа зориулан гоо үзэсгэлэнгээ хөрөг зурагт мөнхлөх нууцхан мөрөөдөлтэй болж. “Хань ижил, үр хүүхэд минь миний зургийг үзээд бахархаж байгаасай. Залуу нас, гоо сайхныг минь үнэлж байвал гоё шүү” хэмээн шүүрс алдсан тэрбээр хэдэн жилийн өмнө нүцгэн зургаа авахуулсан ч өөрт нь таалагдаагүй гэдэг. Тиймээс чадварлаг зураачаар өөрийнхөө нүцгэн биеийг зуруулна гэж ам алдлаа.

Р.ЕСҮЙ   www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих