“Microsoft” корпораци “Nokia” компанийг 7.2 тэрбум ам.доллараар худалдан авлаа
“Microsoft” корпораци гар утас үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Nokia” компанийг худалдан авлаа. Тус компанийг нийт 7.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон байна. “Nokia” компани 35 мянган ажилтантай бөгөөд ямар ч цомхтгол хийхгүйгээр “Microsoft” руу шилжих аж. Түүнчлэн “Nokia”-ийн зохиогчийн эрх болон технологийн шийдлүүд нь “Microsoft”-ын тэмдэгт дор нийтэд хүрэх гэнэ. Хоёр компанийн шилжилт ирэх 2014 оны эхэн гэхэд эцэслэгдэх юм байна. “Microsoft” корпорацийн гүйцэтгэх захирал Стив Балмерын хэлснээр “Энэ бол Nokia компанийн хувьд том боломж. Хувьцаа, эзэмшигч, ажилчид, тэдний гэр бүлд ямар ч хохирол учрахгүй. Сүүлийн жилүүдэд Nokia хэр их алдагдалтай ажилласныг дэлхий нийт мэднэ. Харин одоо бол алдагдалтай ажиллахгүй гэдгийг баттайгаар хэлэх байна” гэжээ.
URL: