Зөрчил гаргасан 24 машиныг ачжээ

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл болон ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачихаар болсон. Энэ талаар нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 30-наас хойш нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж байгаа юм. Харин сүүлийн хоёр хоногийн мэдээгээр 24 автомашиныг ачиж, зөөж, суудлын машинтай жолоочоос 60 мянган төгрөг, дунд оврын автомашинтай жолоочоос 70 мянган төгрөг, том оврын машинтай жолоочоос 80 мянган төгрөгийн хураамжийг дансаар авчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих