Дэлгэрмөрөн, У.Намуунаа шинэ клип: Эх орон минь намайг дуудаарай
ЭХ ОРОН МИНЬ НАМАЙГ ДУУДААРАЙ
Ээждээн гийсэн нар нь юм би
Эцэгтээн заяасан од нь юм би
Тэнгэрт ивээгдэж тэнд төрсөн болохоор
Тэнгэрлэг Монголын охин нь юм би
Тэнгэрлэг Монголын охин нь юм би
Зэрэглээт говийнхоо элс нь юм би
Зэсэн уулын чулуу нь юм би
Заяамал энэ насны амьсгал нь та юм шүү
Заавал эргэж гүйх газар минь тэнд юм шүү
Заавал эргэж гүйх газар минь тэнд юм шүү
Дахилт: Хэзээ ч намайг хаанаас ч гэлээ
Хүлээх хэрэггүй хүүгээн дуудаарай
Үндэс үнэрлэн үйлс хөлөглөн очноо
Эх орон минь намайг дуудаарай
Эх орон минь намайг дуудаарай
Бурхан Халдун хайрханд нь
Буурал хааны минь онгон нь би
Хөх тамгатай төрсөн таны хүүгийн зүрхэнд
Хайртай Монгол нутаг минь үүрд оршино
Хайртай Монгол нутаг минь үүрд оршино
Дахилт: х 2
Тэнгэрт ивээгдэж тэнд төрсөн болохоор
Тэнгэрлэг Монголын үрс нь билээ
Эх орон минь намайг дуудаарай
Эх орон минь намайг дуудаарай
Эх сурвалж: WWW.MISS.MN
URL: