Т.Сайнжаргал 7 сарын 1-нд архидаж явсан уу?

ЦЕГ-ийн хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажилладаг Т.Сайнжаргал гэх эрийг олон нийт 7 сарын 1-ны дараа онц байдлын үеэр сайн мэдэх болсон билээ.
“О.Магнай” гэсэн малгай өмссөн сэтгэцийн өвчтэй хүн “Баярмагнай ах надад мөнгө өгсөн” гэж хэлж буй  видео шторкыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр цацан, залгуулаад ярилцлага өгөөд сууж байсан түүнд үзэгчид таатай бус хандаж байсан нь нууц биш.

Өдгөө Сүхбаатарын талбайд ч мань эр бужигнуулж яваа аж.
Сүхбаатарын талбайд болж буй Н.Энхбаярын гэх хөдөлгөөнийхнийг үг хэлмэгц тэрээр цагаан хоолойгоо асаан, зэрэгцээд ярьчихдаг гэнэ.
Үүнийгээ тэрээр хууль сурталчилж байна гэж тайлбарладаг агаад түүнтэй холбоотой сонирхолтой зүйлийг нийтлэлч А.Баатархуяг өгүүлжээ.
Түүний өгүүлж буйгаар 7 сарын 1-ны орой яг  МАХН-ын байр шатаж байх үед Т.Сайнжаргал “Улаанбаатар” ресторанд нэр бүхий хүмүүстэй
“За хувьсгал сайхан боллоо. Хувьсгалын төлөө” хэмээн хундага тулган, архидаж явсан аж.

С.Сарнай

www.sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих