10 хүн тутмын 3 хууль бусаар ажиллах зорилгоор Солонгосыг зорьж байна
БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийн тоо өнгөрөгч 8 дугаар сарын 01-ний байдлаар 285378 болсноос 10 хүн тутмын гурав буюу 79617 нь тус улсад хууль бусаар ажиллаж амьдрах зорилгоор аялал жуулчлалын визтэй зорчин ирэгсэд бөгөөд үүний 34852 нь Хятад, 15448 нь Тайланд, 4098 нь Монгол, 3937 нь Филипиний иргэд байна.
Гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ыг зорьж буй иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлж, зарим тохиолдолд визгүй зорчих боломж олгож байгаа нь ийнхүү хууль бус иргэдийн тоог нэмэгдүүлж байна, тиймээс энэхүү нэр дурдсан орноос жуулчилж буй иргэдийн бичиг баримтыг түлхүү шалгана гэдгээ гэж тус улсын Цагаачлалын алба мэдэгдээд байна.
URL: