Ираны удирдагчид Сирийн хямралын асуудлаар ярилцав
Иран бол Сирийн Башарын засгийн газрын гол холбоотон орны нэг, Америк Сирид зэвсэг хөдөлгөх гэсэн явдлыг Ираны дээд удирдагчид дээд хэмжээнд анхаарч байна. Ираны ерөнхийлөгч Хассан Рохани, парламентын дарга Али Ларижани зэрэг удирдагчид 8-р сарын 31-нд тусгай хурал хуралдаж, Сирийн хямралыг зохицуулах арга хэмжээний тухай ярилцжээ. Ираны парламентын төлөөлөгчид Ливан болон Сирид яаралтай айлчлан, хоёр орны дээд удирдагчидтай уулзаж ярилцсан байна.
Мөн өдөр Ираны ерөнхийлөгч Хассан Рохани, парламентын дарга Али Ларижани, экс ерөнхийлөгч Махмуд Ахамеднежад нар хуралд оролцож, бүс нутгийн байдал, Сирийн хямралын асуудлаар ярилцлаа.
Нассан Рохани хуралд оролцогсдод Сирийн хямралын өнөөгийн байдал, Ираны энэхүү асуудлаарх байр суурь болон Сирийн асуудлаарх өөрийн санал бодлоо ярилаа. Акбар Хашеми Рафсанжани хэлэхдээ, Америкийн уг бүс дэх үйл ажиллагаа нь зөвхөн Сирид хандуулсан биш харин бүх Ойрх Дорнодын бүсэд чиглүүлсэн юм. Сири нь Израилийн эсрэг гол бэхлэлт байж, Ираны үндэсний стратегид чухал ач холбогдолтой юм. Америкийн үйл ажиллагаанд Иран эрхбиш сэрэмжтэй байх хэрэгтэй гэлээ.
Мөн өдөр Ираны парламентын үндэсний аюулгүй байдал болон гадаад харилцаа бодлогын хорооны дарга Латин Борурерди баг дагуулан Ливан болон Сирид айлчилжээ.
\Н. Пүрэвжав орчуулав\
URL: