Солонгост 4098 Монгол иргэн хууль бусаар амьдарч байна

Өнгөрсөн 8 сарын 01-ний өдрийн байдлаар  Солонгос улсад  хууль бусаар  ажиллаж , амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо 285 мянга 378 боллоо гэж тус улсын Цагаачлалын албанаас мэдээллээ.

 

Эдгээр иргэдийн 10 хүн тутмын 3 нь  буюу 79 мянга 617 нь  Солонгос улсад   хууль бусаар ажиллаж , амьдрах зорилготойгоор   аялал жуулчлалын визээр  зорчин ирэгсэд  байгаа ба үүний  34 мянга 852 нь Хятад , 15 мянга 448 нь Тайланд , 4 мянга 98 нь Монгол, 3 мянга 937 нь Пилипин улсын иргэд байгаа ажээ.

 

Гадаадын  жуулчдын тоог ихэсгэх зорилгоор Солонгос улсыг зорин ирэх иргэдэд  визийн  хөнгөлөлтийг ихээхэн хэмжээгээр үзүүлж зарим тохиолдолд    визгүй зорчих боломж олгож байгаа нь  ийнхүү хууль бус иргэдийн тоог ихэсгэж байна  гэж  Цагаачлалын албанаас  мэдээллэж , хууль бусаар   ажиллаж буй иргэдийнхээ тоогоор  тэргүүлж буй   нэр дурдагдсан дээрх орнуудын жуулчдад хийх бичиг баримтны шалгалтыг эрчимжүүлэх болно гэжээ.

 

/Mglradio.com/


URL:

Сэтгэгдэл бичих