Нийслэлд зургаан настай 22 мянган хүүхэд сургуульд элсчээ
Нийслэлийн хэмжээнд 22 мянган зургаан настай хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орлоо. Нийслэлийн Засаг дарга нэгдүгээр ангид элсэн орж буй 280 сурагчид сурлагын өндөр амжилт хүсэн, хичээлийн хэрэгсэл бэлэглэж буй юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургууль нь Монголын анхны цахим сургууль бөгөөд энэ хичээлийн жилд тус сургуульд 2980 сурагч суралцаж, 160 багш нар ажиллах юм байна.
Харин нийслэлийн удирдлагуудын төлөөлөл Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа БГД-ийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл БЗД-ийн Шавь цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай ХУД-ийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн нээлтэд оролцож нийт багш, сурагч, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэжээ.
Б.Заяа/Монцамэ/
URL: