Машинаа зам дээр үлдээвэл журмын хашаанд хийнэ

mashin_achih-middleЗамын хөдөлгөөний ачаалал ихэссэн үед жолооч нар нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавих нь цөөнгүй.

Өнөөдрөөс эхлэн та дүрэм зөрчин машинаа зам дээр орхивол тусгай зориулалтын автомашинаар зөөж журмын хашаанд хийхээр болж байна. Энэ ажилд зориулж Замын хөдөлгөөний удирдлагын төв тусгай зориулалтаар тоноглосон 12 ширхэг автомашин, чирэгчийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авчээ.

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэн үед автомашинууд мөргөлдөж, шүргэлдсэнээс болж түгжрээ үүсдэг. Замын хөдөлгөөнд энэ мэт ямар нэгэн хэлбэрээр саад учруулсан машиныг чирэгчээр ачиж журмын хашаанд хийх юм.

Түүнчлэн хяналттай, төлбөртэй зогсоолд дугуйг зориулалтын цоожоор түгжин тавьж, төлбөр хураамжийг бэлэн бусаар хийж байхаар болжээ. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөний ачаалал бага ч гэсэн буурна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн мэдэгдсэн юм.

Д.Сүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих