IV цахилгаан станцын шинэчлэлд 4.2 сая ам.доллар зээлнэ

powerplant3001-middleДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгаа.

1983 оноос хойш улсын эрчим хүчний ачааг үүрч яваа энэ станцын техникүүд хуучирч элэгдэн, доголдсон.

Иймээс IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Засгийн газар санал боловсруулсан байна.

Энэ талаар Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар хэлэлцэж, зээлийн гэрээний хэлэлцээр хийхийг УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ. Зээлийн нийт дүн 42.5 сая ам.доллар, жилийн 0.3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэй юм байна.

Шинэчлэлийн хүрээнд станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулснаар хэрэглэх нүүрсний хэмжээг багасган, доголдол зогсолтыг бууруулах юм. Нийслэлийн эрчим хүчний хангамжийн зардлыг багасгах, найдвартай ажиллагааг хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулан экологид ээлтэй болгох шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлж, 2017 онд дуусгахаар төлөвлөжээ.

Эрчим хүчний хэрэглээ дараагийн таван жилд 5-7 хувиар өсч, цаашид ч энэ өсөлт хадгалагдах хандлагатай байгаа аж. Тиймээс одоо ажиллаж буй станцуудын ажиллах хүчийг дээшлүүлэх чиглэлийг Засгийн газар барьж байна.


URL:

Сэтгэгдэл бичих